2022 Оросын Украин Руу Хийсэн Довтолгоо

Оросын Украин руу хийсэн довтолгоо нь 2022 оны 2-р сарын 24-нд киевийн цагаар өглөөний 5 цаг орчим эхэлсэн байна.

Орос, Крым болон Беларусийн нутгаас оросын цэргүүд Украин руу дотолсон бөгөөд цэргийн ажиллагаанд Донецкийн Бүгд Найрамдах улс (ДБНУ) болон Луханскийн Бүгд Найрамдах улсын (ЛБНУ) цэргүүд оролцсон байна. Киевын хойд талаас, Харьковын зүүн хойноос, Донбассын зүүн урдаас болон Крым талаас гэсэн 4 үндсэн чиглэлээр оросын цэргүүд товлож эхэлсэн байна. Оросын тал үйл явдлын өмнөөс 190 мянган цэргээ орос-украины хил дээр төвлөрүүлсэний улмаас болон бусад олон зүйлээс шалтгаалан орос-украины харилцаа хямралд ороод байсан юм. 6-р сарын 4-ний байдлаар ОХУ Украины газар нутгийн 20% (Крым, Донбасс болон бусад газар нутаг) орчмыг эзлээд байгаа ажээ. Эзэлсэн нутаг дэвсгэрт "цэрэг-иргэний захиргаа" байгуулж, Украины төрийн далбааг буулгаж, Украины мөнгөн тэмдэгтийг Оросын рублиэр сольж, Оросын паспорт олгох ажлыг зохион байгуулж байна.

Оросын Украин руу хийсэн довтолгоо (2022)
Хамаарах дайн: Орос-Украины дайн
2022 Оросын Украин Руу Хийсэн Довтолгоо
Огноо 2022 оны 2 сарын 24
Байрлал Украин
Байдал Дайтаж байгаа
Байлдагч талууд
* ОХУ * Украин
Удирдагчид
Владимир Путин Владимир Зеленский
Цэргийн хүч
* ОХУ: 190,000 цэрэг,
  • БНДАУ: 20,000 цэрэг,
  • БНЛАУ: 14,000 цэрэг
* [[Украин НАТО-ын гишүүн улсууд зэрэг дэлхийн 50 орчим улс Исламын улс Чечены лалын хэт үндсэрхэг бүлгүүд

]]: 209,000 (нэмэлт хүч 900,000),

  • Хөлсний цэрэг: 30,000
Хохирол
тодорхойгүй тодорхойгүй

НҮБ-ын 6-р сарын 17-ны өдрийн мэдээгээр халдлага эхэлснээс хойш дор хаяж 4509 энгийн иргэн амиа алдаж, 5585 энгийн иргэн шархадсан бөгөөд бодит хохирол үүнээс хамаагүй өндөр байх магадлалтай байгаа юм.

Өмнөх үйл явдал

2022 Оросын Украин Руу Хийсэн Довтолгоо 
Мөргөлдөөний хөдөлгөөнт цагийн хуваарь.

2021 оны 10-р сараас хойш оросын халдлага болох тухай олон тооны сэрэмжлүүлэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Гэсэн хэдий ч Оросын дээд албан тушаалтнууд ( Засгийн газрын Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков- 2021.11. 28, Гадаад хэргийн орлогч сайд Сергей Рябков-2022. 01.19, АНУ дахь ОХУ-ын Элчин сайд Анатолий Антонов- 2022.02.20, Чех дахь ОХУ-ын Элчин сайд Александр Змеевский- 2022.02.23) Украинтай дайн хийхгүй гэж удаа дараа мэдэгдэж байсан.

2014 оны 5-р сард Украинаас өөрийгөө салан тусгаар болсон гэж заралсан ДБНУ болон ЛБНУ-ын тусгаар тогтнолыг ОХУ 2022 оны 2-р сарын 21-нд албан ёсоор хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдээд ОХУ тус улсуудтай "Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслах тухай Гэрээ" байгуулжээ. Улмаар хоёрдугаар сарын 24-ний өглөө Оросын Ерөнхийлөгч Владимир Путин энэхүү довтолгоогоо дайн биш “цэргийн тусгай ажиллагаа” (орос. Специальная военная операция, товчоор СВО) гэж нэрлээд эхлүүлж буй тухай мэдэгдсэн юм.

Халдлагын үндэслэлийг Владимир Путин Украиныг неонацист улс гэж үзэж байгаа тул ДНБУ, ЛБНУ болон Орос улс өөрийгөө хамгаалах шаардлагатай гэж тайлбарлав. Орос улс Донбасст эхлээд салан тусгаарлах хөдөлгөөн үүсгэсэн бөгөөд одоо ДБНУ болон ЛБНУ-ыг хүлээн зөвшөөрч тэднийг хамгаалахыг үндэс болгон ашиглаж довтолгоо хийж байна гэж шинжээчид үзэж байв.

Дайны эхлэл

Оросын цэргүүд Украины нутаг дэвсгэрт Орос, Крым, Беларусын нутгаас өргөн фронтоор 2022 оны 2-р сарын 24-ний өглөөнөөс довтлон орж ирсэн юм. Эхлээд Украины цэргийн дэд бүтэц, цэргийн нисэх онгоцны буудал, нисэх хүчин, агаарын довтолгооноос хамгаалах байгууламжид пуужин, бөмбөгний цохилт өгсөн байна. Үүний зэрэгцээ Донбасс, Луганскийн Зэвсэгт хүчин Донбассын бүх фронтын шугамын дагуу Украины Зэвсэгт хүчний эсрэг (УЗХ) байлдааны ажиллагаа явуулж, хэд хэдэн чиглэлээр довтолгоонд оржээ.

Дайн эхэлмэгц Украин Оростой дипломат харилцаагаа тасалж байгаагаа зарлав. Байлдааны ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Украины нутаг дэвсгэрт байлдааны байдал зарлаж, хоёрдугаар сарын 25-нд бүх нийтийн дайчилгааг мөн зарлав.

НҮБ-ын 3-р сарын 4-ний өдрийн мэдээгээр халдлага эхэлснээс хойш наад зах нь 331 энгийн иргэн амиа алдаж, 675 хүн шархадсан бөгөөд зарим эх сурвалжийн мэдээлснээр бодит хохирол үүнээс хамаагүй өндөр байж магадгүй гэж байв. Олон зуун байшин орон сууц эвдэрсэн болон нуржээ; Волноваха хот бараг бүрэн сүйрчээ. Уг түрэмгийлэлийн улмаас хүн ардын цагаачлалын хямрал үүсгэсэн байна: НҮБ-ын мэдээлж буйгаар 3 дуугаар сарын 4-ний байдлаар 1.2 сая гаруй дүрвэгч Украиныг орхижээ. Зарим сэтгүүлчид энэхүү халдлагыг Дэлхийн 2 дугаар дайн дууссанаас хойшхи Европ дахь "хамгийн том" цэргийн мөргөлдөөн гэж нэрлээд байна.

Оросын энэ үйлдлийг дэлхийн хамтын нийгэмлэгийн ихэнх улс орон, олон улсын байгууллагууд эрс буруушааж байна. Дэлхийн улс орнуудын дийлэнх олонхи нь дэмжсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ES-11/1 тогтоолд ОХУ-ын үйлдлийг буруушааж, Украины нутаг дэвсгэрээс цэргээ даруй татахыг уриалсан байна. 141 улс уг тогтоолыг дэмжиж, тав (Орос, Беларусь, Хойд Солонгос, Сири, Эритрей) эсрэг санал өгч, 35 улс (түүний дотор Хятад, Энэтхэг, Пакистан, Өмнөд Африк, Монгол зэрэг орнууд) түдгэлзсэн байна.

2022 оны 3 дугаар сарын 5-нд Путин хэлэхдээ, хэрвээ Украины засгийн газар "хийж байгаа зүйлээ үргэлжлүүлэн хийвэл тэд Украин улсын төрийг ирээдүйгүй болгоно" гэжээ.

2022 оны 3-р сарын 9-нд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Украины Дээд Рада-гийн /парламент/ баталсан, дайны үед Оросын армийнхны амь насыг хөнөөсөн энгийн иргэдийг хариуцлагаас чөлөөлж, энэ зорилгоор цэргийн зэвсэг болон ан агнуурын зэвсгийг хоёуланг нь ашиглахыг зөвшөөрсөн хуульд гарын үсэг зурав. Гуравдугаар сарын 15-нд Украины Дотоод хэргийн сайд Денис Монастырский Украины иргэд автомат зэвсэг хүлээн авах боломжтой, Украины Дотоод хэргийн яам аль хэдийн "хэдэн арван мянган автомат зэвсэг" тараасан гэж мэдэгдэв.Дайны эхэн үед “ОХУ”-н улс дайныг түргэн хугацаанд дуусгах төлөвлөгөөтэй байсан авч Армийн хүнд суртал, авилгал зохион байгуулалтгүй удирдлагын нэгдмэл байр суурьгүйн улмаас армийн элит анги нэгтгэлүүд устгагдаж дайны байдал Украйн улсын талд эргэж дайн сунжрах талөвтэй болсон.

Нэр, томьёо

Оросын эрх баригчид энэхүү түрэмгийллийг Владимир Путин 2-р сарын 24-нд хэлсэн үгэндээ анх хэлсэнээр "цэргийн тусгай ажиллагаа" (орос. Специальная военная операция, товчоор СВО) гэж нэрлэж, тус нэр томьёог ашиглахыг шаардаж байгаа юм.

Украинд "Украины Аугаа эх орны дайн" (англи: Great War of Ukraine) гэсэн нэр томьёог, тэр дундаа тус улсын удирдлага хэрэглэдэг. Украинчууд Оросын цэргийг эзлэн түрэмгийлэгчдийг "Эзлэн түрэмгийлэгчид", "фашистууд", "рашисты" /рашн+фашист гэдэг үгний нийлбэр/ гэсэн нэрээр томьёолж байна.

Зарим эх сурвалж уг түрэмгийллийг "Оросын Украины эсрэг дайн" гэж нэрлэдэг бол зарим нь "Орос-Украины дайн" гэсэн нэр томьёог 2014 оноос хойшхи улс хоорондын мөргөлдөөнийг бүхэлд нь дурдах зорилгоор ашигладаг. "Оросын Украины эсрэг түрэмгийлэл" гэсэн нэр томьёог бас ашиглаж байна (НҮБ-ын тогтоолд).

Дүрвэгсэд

Энэхүү түрэмгийлэл нь цагаачлалын томоохон хямралыг үүсгэсэн: НҮБ-ын мэдээлснээр 7.5 сая дүрвэгч Украиныг орхисон (6-р сарын 15-ны байдлаар), 8 сая орчим хүн дотоод шилжилт хөдөлгөөн хийжээ (5-р сарын 3-ны байдлаар).

НҮБ-ын 4-р сарын 20-ны өдрийн мэдээгээр дүрвэгсдийн дийлэнх нь дараах улс орнуудад байна: Польш - 2.848 сая, Румын - 0.764 сая, Орос - 0.563 сая (мөн 2-р сарын 18-наас 23-ны хооронд Донецк болон Луганскаас нүүлгэн шилжүүлсэн 0.105 сая энгийн иргэдийг хүлээн авч байна), Унгар - 0,476 сая, Молдав - 0,429 сая, Словак - 0,346 сая, Беларусь - 0,024 сая.

Хэлэлцээ

Хоёрдугаар сарын 25-нд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд өөрөө хандаж, хэлэлцээ хийх санал гаргаж, тус улсын “төвийг сахисан статус”-ын талаар хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. ОХУ-ын Ерөнхийлөгч БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй ярилцахдаа хэлэлцээрийн үйл явцад бэлэн байгаагаа "хариу болгож" мэдэгдсэн. Хэлэлцээ хийх газрыг эхлээд Минск хотыг сонгосон. Гэсэн хэдий ч дараа нь ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров "Украины зэвсэгт хүчин манай ерөнхийлөгчийн уриалгыг хүлээн зөвшөөрч, эсэргүүцлээ зогсоож, зэвсгээ хурааж эхэлмэгц эхэлж болно" гэж мэдэгдэв. Мөн өдөр Зеленский Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннетуд хандан хэлэлцээг зуучилж, Иерусалимд явуулахыг хүссэний дараа Израилийн Ерөнхий сайд Оросын ерөнхийлөгчтэй утсаар ярьж, өөрийгөө зуучлагчаар ажиллахыг санал болгов. Дараа нь Украин Варшавыг хэлэлцээ хийх газраас татгалзсан байна.

Эхний хэлэлцээ:

2022 оны 2 дугаар сарын 28-нд орон нутгийн цагаар 10:30 цагийн орчим Беларусь улсын Гомель мужид 5 цаг орчим үргэлжлэв.

Хэлэлцээнд украины талаас: Батлан ​​хамгаалахын сайд Алексей Резников, Дээд Рада дахь “Ардын зарц” бүлгийн дарга Давид Арахамия, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк нар оросын талаас ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский, Батлан ​​хамгаалахын дэд сайд Александр Фомин, Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко болон Төрийн Думын Олон улсын харилцааны хорооны дарга Леонид Слуцкий нар багтжээ.

Украины Дээд Радын Хүний эрхийн комиссар Людмила Денисоватай хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан тухай Оросын Омбудсмен Татьяна Москальковагийн хэвлэлийн алба мэдээлэв. Сураггүй алга болсон хүмүүсийг эрэн хайх, хоригдлуудын цагдан хорих нөхцөлийг шалгахад харилцан туслалцаа үзүүлэх тухай ярьж байна. Төлөөлөгчид хэд хоногийн дараа дахин эргэж уулзахаар болов.

Ерөнхийлөгч Зеленский Владимир Путинтэй хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ мэдэгдэв. Өмнө нь Кремль хоёр ерөнхийлөгчийн уулзалт болох талаар "хэт эрт байна" гэсэн тайлбар хийж байсан байна.

Хоёр дахь хэлэлцээ:

2022 оны 3 дугаар сарын 3-нд орон нутгийн цагаар 14:00 цагт Беларусь улсын Беловеж нутагт 1,5 цаг ургэлжлэв.

Хэлэлцээнд оролцогсдын бүрэлдэхүүн хэвээрээ байсан бөгөөд энэ удаа "Хамтарсан мэдэгдэл" гаргаж түүндээ "Нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулах бүс нутагт түр гал зогсоох" гэсэн байна. Хоёр талын төлөөлөгчид гар барьж хэлэлцээг өндөрлөсөн байна. Аюулгүй байдлаа харгалзан Хэлэлцээ хийх газрыг украины тал нууцлахад анхаарч байгаа ажээ. Мөн өдөр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан, түүнтэй биечлэн уулзаж хэлэлцээ хийхийг уриалав.

Хэд хоногийн дараа буюу 3 дугаар сарын 6-7-нд дахин уулзаж төлөөлөгчид Хэлэлцээгээ үргэлжлэхээр тогтсон байна.

Гурав дахь хэлэлцээ:

Гуравдугаар сарын 7-нд Беловежская Пущад гурав дахь шатны хэлэлцээ, 3-р сарын 10-нд Анталья хотод Орос, Украины Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Дмитро Кулеба нарын уулзалт болов. Энэ хоёр үеэр дорвитой тохиролцоонд хүрээгүй байна.

5-р сарын 17-нд Украин болон ОХУ хэлэлцээгээ зогсоож байгаа тухай мэдэгдсэн байна.

Олон улсад

3-р сарын 2-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ES-11/1 тогтоолыг дэлхийн улс орнуудын дийлэнх олонхи нь дэмжсэн байна. ОХУ-ын үйлдлийг буруушааж, түрэмгийлэгч орон гэж үзэж Украины нутаг дэвсгэрээс цэргээ татах тухай санал хураалтад 141 орон дэмжиж, 5 улс (Орос, Белорус, Умард Солонгос, Сири, Эритрей) эсрэг санал өгч, 35 улс түдгэлзэж, 12 улс оролцоогүй байна.

Монгол Улс уг НҮБ-ын тогтоолын санал хураалтад түдгэлзсэн санал өгсөн байна.

Хэд хэдэн улс (АНУ, Канад, Япон, Европын орнууд) Оросын эсрэг хатуу эдийн засгийн хориг арга хэмжээ авсан.

Франц Германы удирдагчид болох Эманюэль Макрон, Олаф Шольц нар хоёрдугаар сард дайнаас урьдчилан сэргийлэхийн тулд хүчин чармайлт гаргасан. Макрон Путинтэй уулзсан ч түүнийг дайралт хийхгүй байхыг ятгаж чадаагүй байна. Шольц довтолгоо болвол хүнд хориг арга хэмжээ авах болно гэдгийг Путинд анхааруулж байжээ. Шольц мөн Зеленскийг НАТО-д элсэх хүсэл эрмэлзлээсээ татгалзаж, төвийг сахихыг тунхаглахыг гуйсан боловч Зеленский татгалзсан байна.

Tags:

2022 Оросын Украин Руу Хийсэн Довтолгоо Өмнөх үйл явдал2022 Оросын Украин Руу Хийсэн Довтолгоо Дайны эхлэл2022 Оросын Украин Руу Хийсэн Довтолгоо Нэр, томьёо2022 Оросын Украин Руу Хийсэн Довтолгоо Дүрвэгсэд2022 Оросын Украин Руу Хийсэн Довтолгоо Хэлэлцээ2022 Оросын Украин Руу Хийсэн Довтолгоо Олон улсад2022 Оросын Украин Руу Хийсэн ДовтолгооБеларусьДонбасс дахь дайнДонецкКиевКрымЛуханскОросын Холбооны УлсОросын рубльУкраинХарьков

🔥 Trending searches on Wiki Монгол:

НохойБатбилэгийн МөнхбаатарЭволюциКристиано РональдоДавтамжСоциализмЭм (хүйс)КатализаторӨрнө дахины философиАмарсанааӨөлдХарилцааДөрвөн цаг (Нацагдоржийн шүлэг)КонденсациЛинзТэмээАристотельОёдлын машинАдууЧингисийн чулууны бичигҮйлдлийн системАрван хоёр жилЧин Улсын эрхшээл дэх Монгол оронОлон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар НийгэмлэгХишигтэнШинэсЗөвлөлт Холбоот УлсХасарХалхын голын дайнУлс орнуудын хүн амын тооХар-Ус нуурын шагшуургаЦиклонГар утасАрхангай аймагШоргоолжШээсний шинжилгээУзбекистанҮхэрБаян-Өлгий аймагӨвөр МонголТэмбүү/1Нойр булчирхайЧацарганаИосиф СталинУушгиМетанАвстриТүүхӨмнөговь аймагСур харвааХүнЗуун жилийн дайнЧингис хааны сургаалНатриЗХУ-ын задралНийгмийн институтХүний эрхГалактикЗавхан аймагБөхөнГомеостазТелевизШинжлэх ухаанЭкологиЧин улсГазар зүйн их нээлтФранцын хувьсгалДэлхийн гайхамшгуудДундговь аймагХиагтын гэрээЭргүнэ хунгийн домогХөрсний бохирдолЛувсаннамсрайн Оюун-ЭрдэнэТом 4 толгойДундад зуунОрчин үеийн философиАгаарын бохирдолӨмнөд СолонгосВольт🡆 More