Марин Ле Пен

Мари́н Ле Пен (Франц: Marine Le Pen; 1968 оны 8 сарын 5-нд төрсөн) буюу Марион Анн Перрин Ле Пен (Франц: Marion Anne Perrine Le Pen) нь Францын улс төрч юм.

2012 оны тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд 17.90 хувийн саналаар гуравдугаар байр эзэлсэн. Улмаар 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд 2-р байр эзэлж, Эммануэл Макронтой эцсийн шатанд халз өрсөлдсөн.2022 оны 4-р сарын Ерөнхийлөгчийн сонгуульд мөн хүчээ үзэж байна. Тэрээр өөрийн эцэг Жан-Мари Ле Пен-ий байгуулсан "Үндэсний Фронт" намд 1986 онд элссэн бөгөөд 2011 оноос тус намыг удирдаж байгаа ажээ.

Марин Ле Пен
Marine Le Pen
Марин Ле Пен

ФранцФранц Франц
Үндэсний Фронтын тэргүүн
Бүрэн эрхийн хугацаа: 2011 оны 1 сарын 16

Европын Холбоо
Европын Парламентын гишүүн
Бүрэн эрхийн хугацаа: 2004 оны 7 сарын 20 – 2017 оны 6 сарын 18

Төрсөн: 1968 оны 8 сарын 5 (1968-08-05) (55 настай)
ФранцФранц Франц, Парис
Улс төрийн нам: Үндэсний Фронт
Төгссөн сургууль: Парисын Их сургууль
Мэргэжил: Хуульч
Шашин: Ромын католик

Намтар

Сен-Клу дахь Флорен-Шмитт лицейд сурсан. 1984 онд эцэг эх хоёр нь салсан, 1986 онд 18 нас хүрээд эцгийнхээ байгуулсан "Үндсэний Фронт" намд элссэн. 1990 онд "Пантеон-Ассас Их сургууль"-ийг эрхзүйч мэргэжлээр магистрын зэрэгтэй төгссөн.

1992 онд хуульчийн үнэмлэх авч 1998 он хүртэл Парист өмгөөлөгчөөр ажилласан байна.

2003 оноос "Үндэсний Фронт" намын гүйцэтгэх дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж, 2004 онд Европарламентын гишүүнээр сонгогдож 2009 онд улиран сонгогдсон.

2012, 2017 онуудад Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялагдсан.

Хэт барууны үзэлтэй гэгддэг.

Ажил, улс төрийн туршлага

Үндэсний Фронтын анхны тэргүүн Жан Мари Ле Пенгийн охин тэрээр 1992-1998 онд хуульч мэргэжлээрээ ажиллаж байсан бөгөөд 2004 онд Европын Парламентын гишүүн (сонгуулийн тойрог: Иль-де-Франс) болжээ. 2009 онд Баруун хойд Францаас дахин Европын Парламентад сонгогдсон Ле Пен 2011 оноос Үндэсний Фронтын тэргүүнээр сонгогдон ажиллаж байна.

2012 оны ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шатны санал хураалтаар 17.90 хувийн санал авч, арван нэр дэвшигчээс гуравдугаарт бичигдсэн энэ улс төрч эмэгтэй хоёр дахь шатанд шалгарсан тэр үеийн ерөнхийлөгч Николя Саркози болон Франсуа Олланд хоёрын хэнийг ч дэмжихгүй гэж хэлсэн байна.

Лавлах бичиг

Намтар

Өөрийн намтар

Гадаад холбоос

Марин Ле Пен  Commons: Марин Ле Пен – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

Марин Ле Пен НамтарМарин Ле Пен Ажил, улс төрийн туршлагаМарин Ле Пен Лавлах бичигМарин Ле Пен НамтарМарин Ле Пен Гадаад холбоосМарин Ле Пен19688 сарын 5ФранцФранц хэл

🔥 Trending searches on Wiki Монгол:

Тектоник хавтанАсбестFacebookЭдийн засгийн шинжлэх ухаанЧингүнжавТэмээДууны хурдХумхааТэрхийн цагаан нуурИсламХүйтэн дайнНаадамВатт (нэгж)ХодоодГалактикУргамлын амьдралын хэлбэрБаянхонгор аймагХүний эрхХиймэл оюунБөртэ ЧиноЁс суртахуунЁлын амТан улсУчиртай гурван толгойСэтгэл судлалЭргүнэ хунгийн домогХрист итгэлБөө мөргөлЧацарганаГолын халиуБогд хаанХурдатгалДорнод аймагМаршаллын төлөвлөгөөГлюкозҮндэсний эрх чөлөөний хувьсгалАмбагай ханГовьсүмбэр аймагСудрын чуулганБүдүүн гэдэсКазахстанХимийн урвалТелевизТуул голДээлийн бүсБий биелгээ1 дүгээр сургуульАварга хулсны баавгайСэргэн мандалтын үеСоциал демократШоргоолжБадамлянхуа цэцэгХатуу дискГовь (компани)Цахиагийн ЭлбэгдоржГомеостазАлканМэдрэлийн системХархорумБөртэ үжинНацагийн ЖанцанноровӨнгөЗэврэлтХятадДундговь аймагМакро эдийн засагОлон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар НийгэмлэгМэдээллийн нөөцийн аюулгүй байдлыг хамгаалах аргаХүнМонголбанкЭнергиФранцМонгол Улсын гадаад харилцааХэнтий аймагВольтЦээрлэх ёсонКонвекц🡆 More