5 Сарын 30

5 сарын 30 нь Григорийн тооллын жилийн 150 дахь (өндөр жил бол 151 дэх) өдөр юм.

Мөн он дуустал 215 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
4 сар · 5 сар · 6 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Онцлох үйл явдал

  • МЭ 70 - Титусаар удирдуулсан Ромын арми Йерусалемын ханыг сэтлэв.
  • 1416 - Антипап XXIII Жонын шаардлагын дагуу Констансын зөвлөл Прагийн санваартан Жеромыг шатааж цаазлахаар болжээ.
  • 1431 - 100 жилийн дайн: Францын Руен хотод 19 настай тэмцэгч Жанна Д.Аркыг шатаан цаазлав. Хожим нь Католик шашинтнууд энэ өдөр түүнийг гэгээнтнээр өргөмжилсөн билээ.
  • 1510 - Мин гүрний эзэн хаан Женгдэгийн арми, Жү Жифан тэргүүтэй босогчдыг буулган авав. Ингэснээр хунтайж Анхуагийн бослого дарагдсан юм.
  • 1539 - Кастилийн ханлигийн аялагс Эрнандо де Сото Флорида мужийн нутаг Тампа Бейд газардав. Ингэснээр 600 цэрэг алт хайсан билээ.
  • 1574 - Францын хаан ширээнд III Анри суув.
  • 1631 - Францын анхны хэвлэмэл сонин "Gazette de France" сонин хэвлэгдэж эхлэв.
  • 1635 - Төв Европын ихэнх улсуудын хооронд өрнөсөн 30 жилийн дайн эцэслэжээ.
  • 1642 - Английн парламент I Чарльз хааны бүх хэргэм зэргийг хүчингүй болгох шийдвэр гаргав.
  • 1806 - АНУ-ын ирээдүйн Ерөнхийлөгч Эндрью Жексон халз тулаанд Чарльз Дикинсонг ялжээ.
  • 1834 - Португалийн хууль зүйн сайд Хоаким Антониу дэ Агуар католик сүмийн захиалгаар сүм, сургааль, олон нийтийн газруудыг шашны сургуульд нэгтгэх шийд гаргав.
  • 1845 - Тринидад Тобагод Энэтхэгийн хөлөг онгоц анх удаагаа газарджээ.
  • 1854 - Канзас-Небраскагийн хууль батлагдаж Канзас болон Небраска мужийн хилийн зурвасыг тогтоов.
  • 1876 - Османын султан Абдулазиз өөрийн хүсэлтээр эрх ямбаасаа татгалзаж үеэл V Мурадад султаны суудлыг өгчээ.
  • 1883 - Алдарт "Брүүклин" гүүрийн нээлтийн үеэр цугласан олон шахцалдаж 12 хүн амиа алдав.
  • 1913 - Лондон хотод сөргөлдөгч талууд гарын үсэг зурснаар Балканын анхдугаар дайн өндөрлөжээ.
  • 1922 - АНУ-ын нийслэл Вашингтон хотод Линкольны дурсгалын цогцолбор нээлтээ хийв.
  • 1925 - Хятадын Шанхай хотын цагдаа нар жагсаал цуглаан зохион байгуулсан иргэдтэй мөргөлдөж улмаар 10 хүн амиа алджээ. Тэд хөдөлмөрийн хөлс, ажлын цагийнхаа төлөө тэмцэж байсан юм.
  • 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Английн агаарын тээврийн 1000 бөмбөгдөгч онгоц 90 минутын турш Гехманын Кольн хотыг бөмбөгдөв.
  • 1959 - Шинэ Зеландын Вейтмата болон Оклэнд боомтыг холбосон "Оклэндийн гүү"р ашиглалтад оржээ.
  • 1961 - Доминикан улсыг олон жил удирдсан Рафаел Трухило халдлагад өртөн амь насаа алдав.
  • 1966 - Конго улсын Ерөнхийлөгч Жозеф Мобутугийн тушаалаар Ерөнхий сайд асан Эваристе Кимба болон өндөр тушаалын хэд, хэдэн хүнийг Киншаса хотод цаазаар авчээ.
  • 1967 - Нигерийн дорно хэсэгт орших бүс нутаг тусгаар тогтнолоо зарлан Биафрагийн бүгд найрамдах улс байгуулснаар Нигерийг иргэний дайны хөл нөмрөв.
  • 1971 - Ангараг гарагийн гадаргыг судлах зорилготой "Маринер 9" хөлөг амжилттай хөөрөв. Уг хөлөг Ангараг гарагийн гадаргуугын 70 хувийг картанд оруулж, хэд, хэдэн шинэлэг судалгаа хийсэн билээ.
  • 1974 - Агаарын тээврийн Airbus A300 хөлөг анхнын нислэгээ үйлдэв.
  • 1975 - Европын сансар судлалын агентлаг байгуулагджээ.
  • 1982 - Испани улс Умард Атлантын цэргийн эвсэл буюу "НАТО"-д гишүүнээр элсэв.
  • 1989 - Тиананьмин талбайн бослого: Ардчиллын төлөө жагссан оюутнууд 10 метр өндөр "Ардчиллын охин тэнгэр" хөшөөг байрлуулжээ.
  • 1998 - Афганистаны Тахар мужид 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлж 4000-4500 гаруй хүн амь насаа алдав.
    • Пакистан улс Харан цөлд газар доор 20 кг плутон тэсэлж туршжээ.
  • 2003 - Бурмын Засгийн газрын дэмжлэгтэй дээрмийн бүлэглэл Үндэсний ардчиллын лигийн 70 гишүүнийг устган хөнөөв. Уг хөдөлгөөнийг тэргүүлж байсан Аун Сан Су Чи-г хорьсон юм.
  • 2012 - Либерийн Ерөнхийлөгч асан Чарльз Тейлорыг Сьерра Леоны иргэний дайнд оролцсон, зохион байгуулсан гэх үндэслэлээр 50 жилийн ял оноожээ.
  • 2013 - Нигери улс ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хориглов.

Мэндэлсэн алдартнууд

  • 1010 - Хятадын эзэн хаан Рен Зонг (1063 онд нас барсан)
  • 1757 - Их Британийн Ерөнхий сайд Хенри Аддингтон (1844 онд нас барсан)
  • 1814 - Оросын философич Михайл Бакунин (1876 онд нас барсан)
  • 1845 - Испанийн хаан I Амадео (1890 онд нас барсан)
  • 1846 - франц гаралтай Оросын алтны дархан, үнэт эдлэл урлаач Петер Карл Фаберже (1920 онд нас барсан)
  • 1875 - Италийн нэрт философич Жиованни Жентиль (1944 онд нас барсан)
  • 1896 - Холливудын алтан үеийн нэрт найруулагч Ховард Хокс (1977 онд нас барсан)
  • 1899 - Академийн наадмын гурван удаагийн шагналт нэрт найруулагч, продьюсер Ирвин Талберг (1936 онд нас барсан)
  • 1908 - Нобелийн шагналт Шведийн физикч Ханнес Алфен (1995 онд нас барсан)
  • 1912 - Нобелийн шагналт Америкийн биохимич Жулиус Аксельрод (2004 онд нас барсан)
    • Бен-Хур кинонд бүтээсэн дүрээрээ Академийн шагнал хүртсэн нэрт жүжигчин Хью Гриффит (1980 онд нас барсан)
  • 1914 - Мэргэжлийн сүмо бөхийн 37 дахь ёкозүна Акиноуми Сецүо (1979 онд нас барсан)
  • 1919 - Боливын 55 дахь Ерөнхийлөгч Рене Барриентос (1969 онд нас барсан)
  • 1934 - ОХУ-ын сансрын нисэгч, хошууч генерал Алексей Леонов
  • 1936 - "2001: Сансрын Одиссей" киногоор алдаршсан Кейр Далли
  • 1951 - Парагвай улсын Ерөнхийлөгч Фернандо Луго
  • 1954 - Монголын анхны эсрадын дуучин Буурангийн Нандинцэцэг
  • 1959 - Дэлхийн дөрвөн удаагийн аварга Канадын кёрлингч Рэнди Ферби
  • 1962 - "Мэлхий нинжа" цувралыг хамтран зохиосон, Америкийн зохиолч, зураач Кевин Ийстмэн
  • 1971 - "Frozen" киноны дуугаар алдаршсан, Греммийн шагналт, Бродвейн жүжигчин Идина Мензел

Нас барсан алдартнууд

  • 1431 - Францын тэмцэгч Жанна Д.Арк (1412 онд төрсөн)
  • 1574 - Францын хаан IX Шарль (1550 онд төрсөн)
  • 1778 - Францын нэрт зохиолч, философич Волтеро (1694 онд төрсөн)
  • 1912 - "Врайтын нислэгийн компани"-г хамтран байгуулсан Вильбур Врайт (1867 онд төрсөн)
  • 1960 - Нобелийн шагналт Оросын зохиолч, яруу найрагч Борис Пастернак (1890 онд төрсөн)
  • 1961 - Доминикан улсын 36 дахь Ерөнхийлөгч Рафаел Трухило (1891 онд төрсөн)
  • 1981 - Бангладешийн долоо дахь Ерөнхийлөгч Зиаур Рахман (1936 онд төрсөн)
  • 2009 - Израйль улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Эфрейм Катзир (1916 онд төрсөн)
  • 2011 - Нобелийн шагналт Америкийн физикч Росалин Суссман Йалоу (1921 онд төрсөн)
  • 2012 - Нобелийн шагналт Английн физиологич Эндрью Хаксли (1917 онд төрсөн)

Тэмдэглэлт баярууд


5 Сарын 30  Commons: 5 сарын 30 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

5 Сарын 30 Онцлох үйл явдал5 Сарын 30 Мэндэлсэн алдартнууд5 Сарын 30 Нас барсан алдартнууд5 Сарын 30 Тэмдэглэлт баярууд5 Сарын 30Григорийн тоололӨндөр жил

🔥 Trending searches on Wiki Монгол:

АлтМонгол Улсын Ерөнхий СайдБөхөнОлон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар НийгэмлэгНогоон дарь эхҮет хөлтөнДобу мэргэнАлтан ханИзраилХристофер КолумбТунгалаг Тамир (кино)ЖамухаХуванцарЗэсХөвчтөнТөв мэдрэлийн тогтолцооМонголын Ардчилсан НамХөдөлгөөн (физик)Монгол орны ашигт малтмалын нөөцТонн1945 оны Монголын тусгаар тогтнолын бүх нийтийн санал асуулгаЧихДэд бүтэцФранцГалт уулПольшХабул ханОмын хуульАвлигаСоёл иргэншилЛитрИрландЗах зээлийн сегментчлэлRokit BayДундговь аймагНүүрс усБогд хаанМонголд Бурханы шашин дэлгэрсэн түүхӨнгөний бэлгэдэлКонденсациУлсын Их ХуралКапитализмМонгол морьУлс орнуудын хүн амын тооДүрслэх геометрМонгол хоолДөрвөлжин бичигНүүрсустөрөгчИх Монгол улсын их хааны тамгаДөрвөн Ойрадын холбооБатмөнхийн СарантуяаХөнгөн цагаанХарилцааФосфорДөрвөн цаг (Нацагдоржийн шүлэг)Намбарын ЭнхбаярДе-фактоПенициллинАжилгүйдэлХойд Цэнхэрийн агуйЭкосистемБөртэ ЧиноНарны аймагЭргүнэ хунгийн домогТоншуулДонровын НамдагХүрэл зэвсгийн үеНикотинХромосомХүхэрЦус багадалтАгаарын даралтОросын төрийн далбааКальциЭтанолЭнэтхэгХөрс🡆 More