5 Сарын 14

5 сарын 14 нь Григорийн тооллын жилийн 134 дахь (өндөр жил бол 135 дэх) өдөр юм.

Мөн он дуустал 231 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
4 сар · 5 сар · 6 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Онцлох үйл явдал

  • 1264 - Левес орчимд Английн хаан III Хенри барьцаалагдав. Ингэснээр Английг Симон де Монфор захирах болжээ.
  • 1607 - Виржиниа мужийн Жеймстаун хот Английн колони болов.
  • 1610 - Францын хаан IV Анри халдлагад өртөн амиа алджээ. Ингэснээр Францын хаан ширээнд XIII Луй суусан юм.
  • 1643 - 33 жилийн өмнө Францын хаан ширээнд суусан XIII Луй хаан ширээнд суусан өдрөө нас нөгчив. Түүний хүү дөрвөн настай XIV Луй Францыг захирах болсон билээ.
  • 1747 - Финистрье хошууны эхний тулаанд Адмирал Жорж Энсоноор удирдуулсан Британийн флот Францын тэнгисийн цэргийн хүчийг буулган авав.
  • 1787 - АНУ-ын Филадельфи мужид Үндсэн хуулийн зөвлөл хуралдаж, шинэ Үндсэн хуулийг боловсруулж эхэлжээ. Зөвлөлийн гишүүд Ерөнхийлөгчийн суудалд Жорж Вашингтоныг суулгахаар шийдвэрлэсэн байна.
  • 1800 - АНУ-ын Засгийн газар нийслэл хотоо Филадельфигээс Вашингтон хот руу шилжүүлэх үйл явц эхлэв.
  • 1863 - Америкийн иргэний дайн: Жексоны тулаан эхэлжээ.
  • 1870 - Регби спортын анхны тоглолт болов. Анхны тоглолт Шинэ Зеландын Нелсоны коллежид болсон юм.
  • 1913 - АНУ-ын Нью-Йорк хотын захираг Уиллиам Сульцер Рокефеллерийн сан байгуулах тогтоолд гарын үсэг зуржээ. Ингэснээр Жон Д.Рокефеллер 100 сая ам.доллароо хандивлах үйл явц эхэлсэн байна.
  • 1925 - Алдарт зохиолч Виржиниа Вүүльфийн "Далловей хатагтай" зохиолоо хэвлэлтээс гаргажээ.
  • 1931 - Шведийн Адален хотод эрх ашгаа хамгаалахаар тэмцсэн ажилчдын жагсаалыг тараах зорилгоор Шведийн цагдаагийн газар ажиллагаа зохион байгуулав. Энэ үеэр зэвсэггүй таван иргэн амиа алджээ.
  • 1935 - Филиппин улсын Үндсэн хуулийг ард иргэд нь хүлээн зөвшөөрөв.
  • 1939 - Дэлхийн анагаах ухааны түүхэнд хамгийн залуу ээж бүртгэгдэв Лина Медина таван насандаа хүүхэд төрүүлжээ.
  • 1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Германы нисэх хүчин Роттердам хотыг бөмбөгдөв.
  • 1948 - Израйль улс тусгаар тогтносноо зарлав. Ингэснээр түр Засгийн газар байгуулагдсан байна. Гэвч хөрш Арабын улсуудтай Израйль улс дайн зарлаад байсан билээ.
  • 1955 - Хүйтэн дайн: Коммунист дэглэмтэй найман улс нэгдэн батлан хамгаалах, эрх ашгаа хамгаалах зорилготой Варшавын гэрээнд гарын үсэг зурав.
  • 1961 - Иргэний эрхийн хөдөлгөөн: Алабама мужийн Аннистон хотод эрх чөлөөний төлөө тэмцэгчид эмх замбараагүй байдал үүсгэв.
  • 1973 - АНУ задгай сансар дахь анхны сансрын станцыг "Скайлеб" нэрээр байгуулжээ.
  • 1988 - АНУ-ын Кентаки мужийн Карролтон хотын сүмийн сургуулийн автобус буруу замд орсноор осолдож 27 сурагч амиа алдав.
  • 2004 - Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэц хуралдаж Ерөнхийлөгч Ро Мүү Хёныг үүрэгт ажлаас нь чөлөөлхийг дэмжив.
  • 2012 - Балба улсад нисэж явсан Агни CHT онгоц осолдож 15 хүн амиа алджээ.

Мэндэлсэн алдартнууд

  • 1657 - Энэтхэгийн эзэн хаан Самбхажи (1689 онд нас барсан)
  • 1710 - Шведийн хаан Адольф Фредерик (1771 онд нас барсан)
  • 1879 - Олимпийн мөнгөн медальт Америкийн гурвын харайгч Фред Энгллехардт (1942 онд нас барсан)
  • 1907 - Пакистаны хоёр дахь Ерөнхийлөгч Аюуб Хан (1974 онд нас барсан)
  • 1909 - Олимпийн аварга, мөнгөн медальт Английн гүйгч Годфрай Ремплинг (2009 онд нас барсан)
  • 1922 - Хорватын анхны Ерөнхийлөгч Франио Тучман (1999 онд нас барсан)
  • 1942 - Олимпийн аварга, мөнгөн медальт, Европын аварга Зөвлөлтийн өндрийн харайгч Валерий Брумель (2003 онд нас барсан)
  • 1943 - Исландын тав дахь Ерөнхийлөгч Олафур Рагнар Гримссон
  • 1944 - "Оддын дайн" цувралын зохиогч, "Лукас Фильм"-ийг үндэслэгч Жорж Лукас
  • 1952 - Алдарт "Ирээдүй рүү буцсан" нь киноны найруулагч Роберт Земекис
  • 1959 - Лихтенштений ес дэх Ерөнхий сайд Маркус Бухель
  • 1969 - Академий наадмын хоёр, "Алтан бөмбөрцөг" наадмын гурав, БАФТА наадмын гурван удаагийн шагналт жүжигчин Кейт Блэншетт
  • 1978 - Уругвайн хөлбөмбөгч Густаво Варела
  • 1984 - Нийгмийн сүлжээний алдарт Фейсбүүк копманийг үндэслэгч Марк Закерберг
  • 1993 - Хүүхдийн "iCarly" цувралын од, жүжигчин Миранда Косгроу

Нас барсан алдартнууд

  • 649 - Ромын пап I Теодоре
  • 964 - Ромын пап XII Йон (927 онд төрсөн)
  • 1470 - Шведийн хаан VIII Чарльз (1409 онд төрсөн)
  • 1610 - Францын хаан IV Анри (1553 онд төрсөн)
  • 1643 - Францын хаан XIII Луй (1601 онд төрсөн)
  • 1912 - Данийн хаан VIII Фредерик (1843 онд төрсөн)
  • 1919 - Хүнсний алдарт "Хайнц" компанийг үндэслэгч Хенри Ж.Хайнц (1844 онд төрсөн)
  • 1923 - Францын Ерөнхий сайд Шарль де Фройсине (1828 онд төрсөн)
  • 1943 - Нобелийн Энхтайвны шагналт Хенри Ла Фонтейн (1854 онд төрсөн)
  • 1969 - Олимпийн хошой алтан медальт Австралий усанд сэлэгч Фредерик Лейн (1880 онд төрсөн)
  • 1983 - Мексикийн 46 дахь Ерөнхийлөгч Мигел Алеман Валдес (1900 онд төрсөн)
  • 1988 - Нидерландын Ерөнхий сайд Виллем Дрийс (1886 онд төрсөн)
  • 1995 - Нобелийн шагналт Америкийн химич Кристиан Б.Анфинсен (1916 онд төрсөн)
  • 1998 - Америкийн нэрт дуучин, жүжигчин Френк Синатра (1915 онд төрсөн)
  • 2000 - Японы Ерөнхий сайд Обүчи Кейзо (1937 онд төрсөн)
  • 2015 - Америкийн жазз урсгалын сод төлөөлөл Б.Б.Кинг (1925 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр


5 Сарын 14  Commons: 5 сарын 14 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

5 Сарын 14 Онцлох үйл явдал5 Сарын 14 Мэндэлсэн алдартнууд5 Сарын 14 Нас барсан алдартнууд5 Сарын 14 Тэмдэглэлт өдөр5 Сарын 14Григорийн тоололӨндөр жил

🔥 Trending searches on Wiki Монгол:

Монгол үндэстний хувцасТранспирациКалиХятадын хотын жагсаалтХөнгөн цагаанМин улсМэдрэлийн системНийгмийн институтМарко ПолоЦагийн бүсВена (анатоми)ЭнэтхэгХайлуур жоншКирилл үсэгТүүхэн эх сурвалжЮмжаагийн ЦэдэнбалЭрх зүйЗахчинШувууХүлэмжийн хийХүйсийн баримжааМорин хуурБат хаанЧернобылийн осолИосиф СталинАлтайн нурууЭм (хүйс)Шээсний шинжилгээБоловсролЧулууЧингис хааны сургаалФилиппинСэлэнгэ мөрөнАдольф ХитлерЮНЕСКОХодоод1 дүгээр сургуульДуурьМейозАлтанзул цэцэгБиохимиЗэлмэЖангарТөрУлсын нийслэлийн жагсаалтЗэсБүгд Найрамдах Халимаг УлсЗэврэлтМонголын намын жагсаалтЕвроЗөвлөлт Холбоот УлсБөртэ ЧиноМеханик хөдөлгөөнДе-фактоТомас Альва ЭдисонСүхбаатар аймагАвга болон нагацДалайЦөсДиализ эмчилгээБаавгайБөөрний архаг дутагдалНүүрсИл Хаант УлсИнсулинАрабын Нэгдсэн Эмират УлсУлс орнуудын газар нутгийн хэмжээГригорийн тоололРезисторНийгэмЭнергиДартсГанМонголын мөнгөн тэмдэгтПарисын Дарь эхийн сүмАмиа егүүтгэхНҮБ-ын Ерөнхий АссамблейНацагийн ЖанцанноровТаж Махал🡆 More