Серби

Серби Улс (серб.

Ср̀бија / Srbija ), албан ёсоор Бүгд Найрамдах Серби Улс (серб. Репу̀блика Ср̀бија / Republika Srbija ) нь Төв, Зүүн Өмнөд Европт Балканы хойгийн төв хэсэгт оршино. Хойд талаараа Унгар; зүүн талаараа Румын, Болгар; өмнө талаараа Умард Македон, Албани; баруун талаараа Хорват, Босни ба Херцеговина, Монтенегро улсуудтай хиллэнэ. Нийслэл Белград хотыг 2006 онд "Ирээдүйн Өмнөд Европын нийслэл" болгон хөгжүүлэхээр тодорхойлжээ. Далайд гарцгүй орон хэдий ч Серби улс нь Дунай, Сава, Тисца голууд болон тэдгээрийг холбосон сувгуудаар 2,000 км урт усан замыг хянадаг бөгөөд тэдгээрээр дамжин Европын сувгуудийн сүлжээ, улмаар Хойд тэнгис, Хар тэнгистэй холбогддог байна.

Бүгд Найрамдах Серби Улс
Република Србија (Серби)
Republika Srbija (Серби)
Серби улсын далбаа
Төрийн далбаа
Серби улсын Сүлд
Сүлд
Төрийн дуулал: Боже правде
Bože pravde
(Монгол: "Үнэний бурхан")
Серби
Серби
Сербийн байршил (ногоон) ба Косовогийн маргаантай нутаг дэвсгэр (цайвар ногоон)
Нийслэл
ба томоохон хот
Белград
44°48′N 20°28′E / 44.800°N 20.467°E / 44.800; 20.467
Албан ёсны хэлСерби хэл
Угсаатны бүлгүүд
(2011; Косовог оруулаагүй)
  • 83.3% Сербичүүд
  • 3.5% Унгарчууд
  • 2.1% Цыган
  • 2% Боснякчууд
  • 9% бусад / хариулаагүй
Шашин
(2011; Косовог оруулаагүй)
    • 90.6% Христ
      • 84.6% Ортодокс
      • 5.0% Католик
      • 1.0% Протестант
  • 3.1% Ислам
  • 1.1% Шашингүй
  • 5.2% бусад / хариулаагүй
Ард түмний нэршилСербичүүд
Төр засагНэгдмэл парламентын бүгд найрамдах улс
• Ерөнхийлөгч
Александр Вучич
• Ерөнхий Сайд
Ана Брнабич
• Үндэсний Ассамблейн дарга
Владимир Орлич
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Ассамблей
Түүх
• Вант улс
780
• Хаант улс
1217
• Эзэнт гүрэн
1346
• Османы эзлэн түрэмгийлэл
1459–1556
• Сербийн хувьсгал
1804–1835
• Тусгаар тогтнол хүлээн зөвшөөрөгдсөн
1878
• Сербийн хаант улс
1882
1918
1992
• Тусгаар тогтнолоо сэргээв
2006
Газар нутаг
• Косовог оруулан
88361 км2 (111)
• Косовог тооцохгүй
77,474 км2
Хүн ам
• 2022 тооллого
Neutral decrease 6,647,003 (Косовог тооцохгүй) (107)
• Нягтаршил
85.8/км2 (130)
ДНБ (ХАЧТ)2023 тооцоо
• Нийт
$164.8 тэрбум (Косовог тооцохгүй) (80)
• Нэг хүнд ноогдох
$23,534 (Косовог тооцохгүй) (68)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$62.7  тэрбум (Косовог тооцохгүй) (88)
• Нэг хүнд ноогдох
$10,147 (Косовог тооцохгүй) (80)
ОТББИ (2019)  33.3
дундаж
ХХИ (2021) 0.802
маш өндөр · 63
Мөнгөний нэгжСерби динар (RSD)
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+2 (ТЕЗЦ)
Огнооны форматөө.сс.жжжж
Жолооны талбаруун
Утасны томьёо+381
Домэйн нэр
  • .rs
  • .срб

Хэдэн зууны туршид Өрнө, Дорнын соёлын уулзварт орших, хожим Сербийн Эзэнт улс гэж нэрлэгдэх болсон хүчирхэг вант улс Балканы хойгийн ихэнхийг захирч байлаа. Сербичүүдийн улс 16-р зууны дундуур мөхөж, эхлээд орон нутгийн феодалууд, Османы Эзэнт Гүрэн, Венеци, Унгарын вант улс, сүүлд Австрийн Эзэнт улсын захиргаанд орж байлаа. 1817 онд Османы захиргаан дор байсан тус улсад гарсан хувьсгал амжилттай болж, Сербийн гүнлиг бий болов. Тэр нь Төв болон Зүүн Европ дахь анхны үндэстэн-улс байсан юм. Тус улсын тусгаар тогтнол олон улсад 1878 онд л хүлээн зөвшөөрөгджээ. 1912 онд Косовог Османы эзэнт гүрнээс эргүүлж авсан байна.

Тус орны одоогийн хил нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа бий болсон Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсын үед бүрэлдэн тогтсон байна. 1990-ээд оны эхээр эхэлсэн Югославын задрал үргэлжилсээр 2006 онд Монтенегрогийн тусгаар тогтнолын тунхаглал зарлагдсанаар Серби үндэстний тусгаар улс бий болов. Серби улс нь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага, Европын Зөвлөлийн гишүүн улс болно. Мөн цэрэг армийн хувьд төвийг сахисан улс болох тус улс нь Европын Холбоонд элсэх боломжтой орнуудын нэг юм. 2022 оны 1-р сарын 12-нд Сербийн ерөнхийлөгч Александр Вучич үндэсний телевизэд өгсөн ярилцлагадаа Бүгд найрамдах улс НАТО-д элсэх биш, өөрийгөө хамгаалах зорилгоор өөрийн армиа бэхжүүлэх бодолтой байна гэж мэдэгдсэн байна.

2008 оны 2 сард Косовогийн парламент Серби Улсаас тусгаар болж буйгаа зарласан. Серби нь Косовог НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1244-р тогтоолын дагуу байгуулсан түр захиргаагаар удирдуулж буй, өөрийн орны өмнөд хэсгийн муж гэж үздэг. Иймээс Сербийн засаг захиргаа, мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл нь Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй. Харин олон улсын хувьд энэ асуудлын талаар санал хуваагдмал байгаа бөгөөд одоогийн байдлаар НҮБ-ын гишүүн 192 орны 60 нь Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

Тэмдэглэл

Цахим холбоос

Серби  Commons: Серби – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Серби 
Wiktionary
Wiktionary: Серби – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эшлэл

This article uses material from the Wikipedia Монгол article Серби, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.

Tags:

АлбаниБалканы хойгБелградБолгарБосни ба ХерцеговинаДалайд гарцгүй оронДунай мөрөнМонтенегроРумынСава голСерби хэлТөв ЕвропУмард МакедонУнгарХар тэнгисХойд тэнгисХорват

🔥 Trending searches on Wiki Монгол:

Чарльз ДарвинМонгол бахархлын өдөрНАТОМонгол орны ашигт малтмалын нөөцПрограм хангамжОтгонтэнгэрМонгол Улсын Шинжлэх Ухааны АкадемиМорин хуурын үүслийн тухай домогЕгипетийн пирамидуудА бүлгийн стрептококкийн халдварАрдчилалХиймэл оюунНийгэмХалхДэлхийн БанкУсан тээвэрБоржигинГэрэл зурагУгсаатанЦагаадайн УлсОрчин үеийн Монголын түүхУргамлын үндэсСингапурДэд бүтэцКапиталЗахчинФрейдизмБор гөрөөсИнсулинНүүрсустөрөгчАнтибиотикБуддын шашинЦэрэг Онолтын Улиастайн бослогоСүхбаатар аймагЮНЕСКОҮнэт зүйлУрвалын хурдХүчилСоциал демократХоол боловсруулалтЛуи АрмстронгДөрвөдМандуул хаанУур амьсгалХар сүүлтЦайрБельгиТөв аймагХоньАмжиргааны түвшинМонголын эзэнт гүрний дараах Монгол УлсХойд Цэнхэрийн агуйЧингүнжавЦаг хугацааҮзэмчинЗорголхайрхан уулДоргоГандантэгчэнлин хийдХятадын түүхХөрсний бохирдолМонгол Улсын гадаад харилцааЭнэтхэгИосиф СталинМонгол бичигМал аж ахуйХимийн тайлбарМонгол зурагҮндэстэн дамнасан корпорациМонгол улс ОлимподСолийн ДанзанМонгол Улсын төрийн дуулалМеханик хөдөлгөөнАвтомашинБүдүүн гэдэсВатт (нэгж)Тектоник хавтанАртерийн судасҮйлдлийн систем🡆 More