Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс (ӨАБНУ; африкаанс.
Republiek van Suid-Afrika, Англи: Republic of South Africa) — Африкийн өмнөд үзүүрийг эзлэн орших улс. Өмнөд Африкийн эрэг нь 2 798 км үргэлжлэх бөгөөд Атлантын, Энэтхэгийн далайнуудтай хиллэдэг. Өмнөд Африкийн хойд талд Намиби, Ботсван, Зимбабве, Мозамбик, Эсватини улсууд оршдог бөгөөд дотор нь Лесотын вант улс оршдог.
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс бусад албан ёсны 10 хэлээр
| |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уриа: "ǃke e: ǀxarra ǁke" (Цъхам) "Олон янз байдалд эв нэгдэл" | |||||||||||||||||||||
Төрийн дуулал: "Өмнөд Африкийн төрийн дуулал" | |||||||||||||||||||||
Нийслэл |
| ||||||||||||||||||||
Томоохон хот | Йоханнесбург | ||||||||||||||||||||
Албан ёсны хэл | 12 хэл
Тусгай статус
| ||||||||||||||||||||
Угсаатны бүлгүүд (2019) |
| ||||||||||||||||||||
Шашин (2016) |
| ||||||||||||||||||||
Ард түмний нэршил | Өмнөд Африкчууд | ||||||||||||||||||||
Төр засаг | Нэгдмэл ноёрхогч-намын гүйцэтгэх засаглалтай парламентын бүгд найрамдах улс | ||||||||||||||||||||
• Ерөнхийлөгч | Сирил Рамафоса | ||||||||||||||||||||
• Дэд Ерөнхийлөгч | Пол Машатиле | ||||||||||||||||||||
• Үндэсний Зөвлөл дарга | Амос Масондо | ||||||||||||||||||||
• Үндэсний Ассамблейн дарга | Носививе Маписа-Нкакула | ||||||||||||||||||||
• Ерөнхий шүүгч | Рэй Зондо | ||||||||||||||||||||
Хууль тогтоох байгууллага | Парламент | ||||||||||||||||||||
• Дээд танхим | Үндэсний Зөвлөл | ||||||||||||||||||||
• Доод танхим | Үндэсний Ассамблей | ||||||||||||||||||||
Тусгаар тогтнол (Их Британиас) | |||||||||||||||||||||
• Холбоо | 5 сарын 31, 1910 он | ||||||||||||||||||||
• Вэстминстрийн тогтоол | 12 сарын 11, 1931 он | ||||||||||||||||||||
• Бүгд найрамдах улс | 5 сарын 31, 1961 он | ||||||||||||||||||||
• Ардчилал | 4 сарын 27, 1994 он | ||||||||||||||||||||
Газар нутаг | |||||||||||||||||||||
• Нийт | 1,221,037 км2 (24) | ||||||||||||||||||||
• Усны эзлэх талбай (%) | 0.380 | ||||||||||||||||||||
Хүн ам | |||||||||||||||||||||
• 2023 тооцоо | 58,048,332 (25) | ||||||||||||||||||||
• Нягтаршил | 42.4/км2 (169) | ||||||||||||||||||||
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо | ||||||||||||||||||||
• Нийт | ▲ $990 тэрбум (33) | ||||||||||||||||||||
• Нэг хүнд ноогдох | ▲ $16,090 (97) | ||||||||||||||||||||
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо | ||||||||||||||||||||
• Нийт | ▼ $400 тэрбум (39) | ||||||||||||||||||||
• Нэг хүнд ноогдох | ▼ $6,485 (96) | ||||||||||||||||||||
ОТББИ (2014) | 63.0 маш өндөр | ||||||||||||||||||||
ХХИ (2021) | ▲ 0.713 өндөр · 109 | ||||||||||||||||||||
Мөнгөний нэгж | Өмнөд Африк рэнд (ZAR) | ||||||||||||||||||||
Цагийн бүс | UTC+2 (ӨАСЦ) | ||||||||||||||||||||
Огнооны формат | Богинчлолууд:
| ||||||||||||||||||||
Жолооны тал | зүүн | ||||||||||||||||||||
Утасны томьёо | +27 | ||||||||||||||||||||
ISO 3166 код | ZA | ||||||||||||||||||||
Домэйн нэр | .za |
Одоогийн Өмнөд Африкийн нутагт орчин үеийн хүмүүс 100,000 гаруй жилийн турш оршин суусан. Харин Сайн итгэлийн тохойгоор өнгөрөх зөмыг олж нээснээр Голландын Зүүн Энэтхэг Компани нь одоогийн Кейптаун болох газарт 1652 онд амрах зогсоолыг байгуулжээ. Кейптаун нь 1806 онд Британийн колони болсон байна. 1820-оод оны үед Европчуудын суурьшил улам тэлсэн бөгөөд үүний учир нь Боерчууд (анхны Голландын суугч нар) болон Британичууд улсын хойд, зүүн хэсгийн газрын болгон авчээ. Үр дүнд нь тэд болон нутгийн уугуул иргэд болох Коса, Зулу нарын хооронд мөргөлдөөн үүссэн байна. Хожим нь алмааз олдсоноор Британи, Боерчууд Өмнөд Африкийн эрдэс бодисын нөөцийг өөртөө авах гэж Англи-Боерчуудын дайн болжээ. Хэдийгээр Боерчууд ялагдсан боловч 1910 онд Британийн эрх мэдэл доор Өмнөд Африкт хязгаарлагдмал тусгаар тогнолыг өгсөн байна. Британий эсрэг бодлогууд нь бүрэн тусгаар тогнол дээр тулгуурлаж байсан бөгөөд 1961 онд Өмнөд Африк нь Бүгд найрамдах улс болжээ. Ингээд тэргүүлэгч Үндсэний нам апартейд гэгч тусгаарлалтыг зөвшөөрсөн хуулийг тогтоожээ. Гэвч энэ нь дотоод, гадаадаас шүүмжлэл хүртэж байсан бөгөөд 1990 онд хуучин ерөнхийлөгч Фредерик Виллем де Клерк энэ хуулийг буулгаж эхэлж, 1994 онд анхны ардчилсан сонгууль явагдсан байна. Энэхүү сонгуулиар Нельсон Мандела болон одоогийн удирдагч нам, Африкийн Үндсэний Конгрессийг эрх мэдэлд хүргэжээ.
Өмнөд Африк нь хүн амынхаа олон янз байдлаараа алдартай бөгөөд Үндсэн Хуулинд нь 11 албан ёсны хэлийг заасан байдаг. Албан ёсны үйл хэрэг болон худалдаа, арилжаанд англи хэл хамгийн их хэрэглэгддэг боловч гэрт ярьдаг хэлээрээ тавд л жагсдаг. Өмнөд Африк нь Кавказ, Энэтхэг, холимог цуст хүн амаараа Африкт тэргүүлдэг. Хэдийгээр хүн амынх нь 79.5% нь хар арьстай боловч энэ ангилалд олон үндэстэн багтдаг. Албан ёсны 11 хэлний 9 нь Африкийн хэлүүд юм. 2006 оны байдлаар Өмнөд Африкийн хүн амыг 47.4 сая гэж тооцжээ.
This article uses material from the Wikipedia Монгол article Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.