Этиоп, албан ёсоор Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улс нь Дорнод Африкт орших, далайгаас тусгаарлагдсан улс юм.
Хойд талаараа Эритрей, баруун талаараа Судан, Өмнөд талаараа Кени, зүүн өмнөд талаараа Сомали, зүүн хойд талаараа Жибути орнуудтай тус тус хиллэдэг.
Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улс Үндэсний хэл дээрх нэр
| |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Төрийн дуулал: ወደፊት ገስግሺ ፣ ውድ እናት ኢትዮጵያ (Монгол: "Этиоп эх орон минь, урагшлаарай") | |||||||||||
Нийслэл ба томоохон хот | Аддис Абеба 9°1′N 38°45′E / 9.017°N 38.750°E | ||||||||||
Албан ёсны хэл | Афар хэл Амхар хэл Оромо хэл Сомали хэл Тигриня хэл | ||||||||||
Орон нутгийн хэл |
| ||||||||||
Угсаатны бүлгүүд (2007) |
| ||||||||||
Шашин (2016) |
| ||||||||||
Ард түмний нэршил | Этиопчууд | ||||||||||
Төр засаг | Холбооны парламентын бүгд найрамдах улс | ||||||||||
• Ерөнхийлөгч | Сахле-Ворк Зевде | ||||||||||
• Ерөнхий Сайд | Абий Ахмед | ||||||||||
Хууль тогтоох байгууллага | Холбооны Парламентын Ассамблей | ||||||||||
• Дээд танхим | Холбооны Танхим | ||||||||||
• Доод танхим | Ардын Төлөөлөгчдийн Танхим | ||||||||||
Түүх | |||||||||||
• Этиопын эзэнт гүрэн | 1270 | ||||||||||
• Земане Месафинт | 5 сарын 7, 1769 он | ||||||||||
• Эргэн нэгдэв | 2 сарын 11, 1855 он | ||||||||||
• Төвлөрөл | 1904 | ||||||||||
• Эзлэгдэж, Италийн Зүүн Африкт нэгтгэсэн | 5 сарын 9, 1936 он | ||||||||||
• Англи-Этиопын хэлэлцээр | 1 сарын 31, 1942 он | ||||||||||
• Дерг | 9 сарын 12, 1974 он | ||||||||||
• Шилжилтийн засгийн газар | 5 сарын 28, 1991 он | ||||||||||
• Одоогийн үндсэн хууль | 8 сарын 21, 1995 он | ||||||||||
Газар нутаг | |||||||||||
• Нийт | 1,104,300 км2 (26) | ||||||||||
• Усны эзлэх талбай (%) | 0.7 | ||||||||||
Хүн ам | |||||||||||
• 2023 тооцоо | 116,462,712 (13) | ||||||||||
• 2007 тооллого | 73,750,932 | ||||||||||
• Нягтаршил | 92.7/км2 (123) | ||||||||||
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо | ||||||||||
• Нийт | ▲ $394 тэрбум (55) | ||||||||||
• Нэг хүнд ноогдох | ▲ $3,724 (159) | ||||||||||
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо | ||||||||||
• Нийт | ▲ $156 тэрбум (59) | ||||||||||
• Нэг хүнд ноогдох | ▲ $1,475 (159) | ||||||||||
ОТББИ (2015) | 35.0 дундаж | ||||||||||
ХХИ (2021) | ▲ 0.498 бага · 175 | ||||||||||
Мөнгөний нэгж | Бирр (ETB) | ||||||||||
Цагийн бүс | UTC+3 (ЗАЦ) | ||||||||||
Жолооны тал | баруун | ||||||||||
Утасны томьёо | +251 | ||||||||||
Домэйн нэр | .et |
Этиоп нь дэлхийн хамгийн эртний орнуудын нэг бөгөөд хүн амаараа Африкт хоёрт ордог. Хүний эволюцийн судалгаанд маш хэрэгтэй олдворууд Этиопод олджээ. Сүүлийн үеийн судалгаагаар одоогийн Аддис-Абеба хотын орчмоос хүн төрөлхтөн дэлхийд тархсан хэмээгдэж байна.
Этиопын түүх нь улалмжлалт ёсоор МЭӨ 1000 онд, I Менелик хаанаар эхлэсэн гэгддэг. Этиоп улсын түүх ч гэсэн маш урт бөгөөд Аксумитын эзэнт гүрэн (4-р зуунд "Этиоп" нэртэй болсон) болон түүний өмнөх Дʿмт хаант улсаас (МЭӨ 1-р мянганы эхэн үед үүссэн) хойш тасралтгүй үргэлжилдэг. 18 болон 19-р зууны эхэн үеийн Земэнэ Месафинт ("Шүүгч/Ханхүү нарын эрин") гэгч доройтлын үеийн дараа 1855 онд хожмын II Теводрос эзэн хаан болсон Касса Хаилу улсыг нэгтгэж Этиопын шинэ үеийн түүхийг эхлүүлжээ. Этиоп нь тэр зууны сүүл хүртлээ одоогийн байдал хүртлээ тэлж, 1896 онд Адвагийн тулаанд Рас Маконнений удирдлага доор Италичуудыг ялж, өөрсдийгөө колоничлолоос аварчээ. 1936-с 1941 онд Муссолинигийн Итали улсад эзлэгдэж, Британий эзэнт гүрэн ба Этиопын хүчнээр чөлөөлөгджээ.
Этиоп нь Христосын шашин руу МЭ 4-р зуунд шилжсэн бөгөөд Арменийн дараа Христос руу шилжсэн хоёр дахь эртний орон болжээ. 1974 оноос хойш шашингүй болсон бөгөөд Исламын хамгийн эртний үеэс л Мусульмантан хүн ам ихтэй байжээ.
Этиоп нь түүхэн явцдаа харьцангуй тусгаарлагдмал, уулархаг орон байсан бөгөөд 20-р зууны дунд үе гэхэд олон улсын хамтын ажиллагааны чухал газар болжээ. 1923 онд Үндэстнүүдийн Лигийн гишүүн болж, 1942 онд Нэгдсэн Үндэстнүүдийн тунхагт гарын үсэг зурж, НҮБ-г үндэслэгч 51 орнуудын нэг болжээ.
НҮБ-н Африкийн Эдийн засгийн комиссын болон Африкийн Холбооны төв байрууд Аддис-Абебад байрладаг. Дэлхий даяар 55 орчим Этиопын элчин сайд, консул байрладаг.
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
This article uses material from the Wikipedia Монгол article Этиоп, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.