Тагтаа нь Columbidae овгийн шувуу юм.
Өргөн тархсан ба хамгийн их суурьшсан нь Индонез болон Австралийн бүс нутаг болно. Тагтааны 300 орчим зүйл бий.
Тагтаа Оршин байсан хугацаа: Эрт Миоцен–с Одоог хүртэл | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хөхөмдөг тагтаа(Columba livia domestica) | ||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||
|
Тагтааны далавчны урт 20-27 см, жин нь 200-650 гр байдаг ба Евроази, Африк, Австралид өргөн тархсан байдаг. Тагтааг хүмүүс ойролцоогоор 5000-10000 жилийн өмнөөс гаршуулан тэжээж эхэлсэн гэж үздэг. Энэ хугацаанд тагтаа судлаачид өнгө, биеийн хэлбэр, зориулалтаараа өөр өөр 800 орчим төрөл зүйлийн тагтааг гарган авчээ.
Тагтаа нь нилээд удаан хугацааны турш хүмүүсийн шуудан харилцааны гол арга хэрэгсэл байсан юм.
Тагтаа нь эр, эмээрээ хослон насан туршдаа хамт амьдрах бөгөөд эр тагтаа нь эм тагтааныхаа өмнө эргэлдэн бүжиглэж, чанга дуу авиа гаргах зэргээр анхаарлыг нь татахыг хичээсээр эцэст нь амжилт олж хамт амьдарч эхэлнэ. Тагтаа нь нэг жилийн дотор долоогоос найман удаа өндөглөхдөө тус бүрдээ хоёр өндөг, хааяа нэг өндөг гаргах ба үүр барих, өндөг дарахдаа эр эм тагтаа тус тусын үүрэгтэй байдаг. Эр тагтаа нь модны нарийн мөчир, өвс зэргийг олж цуглуулан авчрахад эм нь эвийг нь олж эвтэйхэн байрлуулах үүрэг хүлээнэ. Өндөг дарахад мөн хоёул ээлжлэн дарах боловч ихэнх цагийг эм тагтаа дарж өнгөрөөнө. Эр тагтаа нь ихэвчлэн өдрийн цагаар эм тагтааг ус уухаар явахад өндгөө дарж үлдэнэ. Дэгдээхэй нь ойролцоогоор 35 -37 хоногийн дараа бие даан нисэж чадах бөгөөд энэ үедээ эцэг эхтэйгээ ижилхэн харагдах болсон байдаг.
Wiktionary: Тагтаа – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Викизүйлд Тагтаа-тай холбоотой мэдээлэл байна. |
This article uses material from the Wikipedia Монгол article Тагтаа, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.