Сидней

Сидней (Англи: Sydney) нь Австралийн 2020 оны хүн амын тооллогоор хамгийн их буюу 5.367.206 хүн амтай хот юм.

Шинэ Өмнөд Вэльс мужийн нийслэл бөгөөд Британийн Австрали дахь хамгийн анхны колони юм. Тус хотыг 1788 онд Британиас ирсэн Анхны усан флотын удирдагч Артур Филлип Сиднейн буланд байгуулжээ. Сиднейгээс ирсэн хүнийг Sydneysider гэдэг.

Сидней
Sydney
Хот
Сидней
Хатан хааны барилга
Сидней
Сиднейн Их Сургууль
Сидней
Бонди далайн эрэг
Сидней
Арчибалд усан оргилуур
Сидней
Сиднейн төв бизнес дүүрэг
Flag of Сидней
Official seal of Сидней
Хоч: 
The Harbour City (Боомтын хот)
Сидней хотын газрын зураг
Сидней хотын газрын зураг
Сидней is located in Australia
Сидней
Сидней
Австрали дахь байршил
Солбицол: 33°52′04″S 151°12′36″E / 33.86778°S 151.21000°E / -33.86778; 151.21000 151°12′36″E / 33.86778°S 151.21000°E / -33.86778; 151.21000
УлсСидней Австрали
МужСидней Шинэ Өмнө Уэльс
Суурин1 сарын 26, 1788; 236 жилийн өмнө (1788-01-26)
Хотын статус1842 он
Газар нутаг
  Нийт12,367.7 км2 (4,775.2 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт5,297,089
  Нягтрал430/км2 (1,100/миль2)
Иргэдийн нэршилСиднейчүүд
Цагийн бүсUTC+10 (АДСЦ)
  Зун (ЗЦ)UTC+11 (АДЗЦ)
Бүсийн дугаар(+61) 2
Вэб сайтwww.cityofsydney.nsw.gov.au

Сидней нь Австралийн зүүн өмнөд эрэг дээр оршдог. Сидней хот Жэксон боомтыг хүрээлж байгуулагдсан тул "Боомтын хот" (англи. The Harbour City) гэсэн хочтой болжээ. Сиднейн дуурийн театр, Боомтын гүүр (Harbour Bridge), далайн эргүүдээрээ алдартай. Хотын нутаг дэвсгэрийн эргэн тойронд үндэсний паркууд байдаг ба олон булан тохой, гол мөрнүүдтэй. Лоубороугийн их сургуулийн 1999 оны "дэлхийн хот"-уудын жагсаалтад бүртгэгджээ. Сидней нь 1938 оны Британий эзэнт гүрний наадам, 2000 оны зуны олимп, 2003 оны Рагбигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг олон спорт, улс төр, соёл урлагийн наадам, тэмцээн, арга хэмжээг зохион байгуулсан байна. 2007 оны есдүгээр сард Ази Номхон Далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын 21 гишүүн орны төрийн тэргүүдийг хүлээн авч, 2008 оны долдугаар сард Дэлхийн залуучуудын өдрийг зохион байгуулжээ.

Австралид ирж буй цагаачдын олонхи нь Сиднейг зорьдог учир олон үндэстнээс бүрдсэн хот болжээ. Мерсерийн судалгаагаар Сидней нь амьжиргааны өртгөөр Австралид нэгт, дэлхийд 21-т жагсдаг ажээ.

Газар зүй

Уур амьсгал

Сидней
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
102
 
26
19
 
 
118
 
26
19
 
 
131
 
25
18
 
 
129
 
23
15
 
 
119
 
20
12
 
 
133
 
17
9
 
 
97
 
16
8
 
 
81
 
18
9
 
 
68
 
20
11
 
 
76
 
22
14
 
 
84
 
24
16
 
 
78
 
25
18
Температур °CТунадас мм
Эх сурвалж: Climate statistics for Australian locations: Sydney Observatory Hill (abgerufen am 7. August 2017)
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Сидней
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 26.0 25.8 24.8 22.5 19.5 17.0 16.4 17.9 20.1 22.2 23.7 25.2 Ø 21.7
Мин. Температур (°C) 18.7 18.8 17.6 14.7 11.6 9.3 8.1 9.0 11.1 13.6 15.7 17.5 Ø 13.8
Температур (°C) 22.5 22.3 21.1 18.2 14.6 11.9 10.9 12.5 15.7 18.5 19.9 21.6 Ø 17.5
Тунадас (мм) 102.2 117.6 130.9 128.5 118.6 133.2 96.6 81.1 68.4 76.4 83.8 77.6 Σ 1,214.9
Нартай цаг (h/d) 7.1 6.7 6.4 6.4 5.9 5.5 6.4 7.1 7.2 7.2 7.8 7.6 Ø 6.8
Бороотой өдөр (d) 8.6 9.0 9.8 9.0 8.6 8.7 7.5 7.2 7.2 7.9 8.4 8.0 Σ 99.9
Т
е
м
п
е
р
а
т
у
р
26.0
18.7
25.8
18.8
24.8
17.6
22.5
14.7
19.5
11.6
17.0
9.3
16.4
8.1
17.9
9.0
20.1
11.1
22.2
13.6
23.7
15.7
25.2
17.5
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
102.2
117.6
130.9
128.5
118.6
133.2
96.6
81.1
68.4
76.4
83.8
77.6
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: Climate statistics for Australian locations: Sydney Observatory Hill (abgerufen am 7. August 2017)


Сидней хот өнөөгийн байдлаар 38 тойрогтой.

Монголоор Англи нэр Монголоор Англи нэр.
Бёрвүүд Burwood Мэрриквилл Marrickville
Блэктаун Blacktown Хорнсби Hornsby
Ботани-Бей Botany Bay Обёрн Auburn
Бэнкстаүн Bankstown Парраматта Parramatta
Варринга Warringah Пенрит Penrith
Виллоби Willoughby Питтвоутер Pittwater
Вуллара Woollahra Райд Ryde
Вэйвэрли Waverley Рокдэйл Rockdale
Камден Camden Рэндвик Randwick
Кантербёри Canterbury Сазэрлэнд Sutherland
Когара Kogarah Умард Сидней North Sydney
Ку-рин-гай Ku-ring-gai Сидней Sydney
Кэмпбэллтаүн Campbelltown Стратфилд Strathfield
Кэнэда Бей Canada Bay Фэйрфилд Fairfield[en]
Лайкардт Leichhardt Хантерз Хилл Hunter's Hill
Ливерпүль Liverpool Хёрствилл Hurstville
Лэйн Ков Lane Cove Хиллс The Hills
Мосман Mosman Холройд Holroyd
Мэнли Manly Эшфилд Ashfield

Тээвэр

Сидней хотын иргэд автомашин өргөнөөр хэргэлдэг учраас автозамын сүлжээ ихэд хөгжсөн. Хотод хурдны замын сүлжээ (motorway), түүний зарим нь төлбөртэй зорчих зам (tollway), зарим нь үнэгүй зорчих зам (freeway) байдаг. Томоохон автозамууд 10 хэсгээс бүрддэг (Metroads), түүний дотор 110 километр тойрог замын сүлжээ (Sydney Orbital Network) байдаг.

Сидней хотод нийтийн тээвэр маш сайн хөгжсөн байдаг- шугамын автобус, такси болон галт тэрэг. Сидней хотоос Парраматта голоор зорчигчдын усан тээвэрийн шугам ажилдаг.

2012 оны 1-р сараас шугамын автобусаар хотын төв хэсэгт нэг удаа зорчиход (Multi-1 бүс) : том хүн AUD 3,5 (6,1 — «ирж\очих») , хүүхэд 1,7 и 3,0 үнэтэй ажээ. Энэ төвийн бүсэд 7 хоногийн бүх тээврийн (автобус, галт тэрэг, усан онгоц) хэрэгсэлийн олон удаа зорчих үнэ том хүн-AUD 43, хүүхэд-21,5 байдаг байна.

Метро

2019 оны 5-р сарын 26-нд Сидней хотод Австрали дахь анхны нэг шугамтай 36 км урт, 13 өртөөтэй метро нээгдсэн байна. Энэ шугам нь Роуз-Хилл, Чатсвуд хэмээх хотын захын хоёр дүүргүүдийг хотын төвөөр дайрч холбодог байна.

Цахим холбоос

Сидней  Commons: Sydney – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл

Tags:

Сидней Газар зүйСидней ТээвэрСидней МетроСидней Цахим холбоосСидней ЭшлэлСиднейАвстралиАнгли хэлАртур ФиллипБританиШинэ Өмнөд Вэльс

🔥 Trending searches on Wiki Монгол:

ТулуйАргентинТуул голДундговь аймагНьютон (нэгж)СалхиШүлтийн металлВэб сайтУрлагЛувсаннамсрайн Оюун-ЭрдэнэӨөхний хүчлийн нийлэгжилтОросНеолитПеруЦэдэвийн СодномдоржУчиртай гурван толгойДархан (хот)МутацЭнергиХалхКирилл монгол бичгийн дүрэмМонгол ба Нэгдсэн Үндэстний БайгууллагаЗургаан түмэнБүгд Найрамдах Халимаг УлсХайлшЭнзимБайгал нуурЛиберализмАзотШинэ эргэлтийн бодлогоШээсний шинжилгээТөв мэдрэлийн тогтолцооЧанарын судалгааЭдийн засгийн шинжлэх ухаанЯпонСудалгааХэлИрвэсДээрэлхүүМалайзМонгол Ардын НамӨмнөд СолонгосБаруунтанЖонон хамтлагНохойДамдины СүхбаатарЗүг чигийн бэлгэдэлБарагшунМөлхөгчХүдэрМономерУинстон ЧерчилльИрландНатурал тооХамаг МонголХү хамтлагМарианы хонхорБямбын РинченМонголын Ардчилсан ХолбооГалт уулЕвропДашдоржийн НацагдоржАрдын хувьсгалУлс орнуудын газар нутгийн хэмжээАзиНогоон дарь эхҮр хөндөлтСаудын АрабУгсаатанЗахчинТом 4 толгойСонирхлын бүлэгМөнгөн тэмдэгтийн жагсаалтУсны эрчим хүчДубай хотАльцхаймерын өвчинШинжлэх ухаанӨвчинЦоохор ирвэс🡆 More