Жулиус Ньерере

Жулиус Камбараге Ньерере (Julius Kambarage Nyerere, 1922 оны 4 сарын 13 – 1999 оны 10 сарын 14) нь Танзанийн улс төрч, тус улсын анхны ерөнхийлөгчөөр 1961 онд Танганьика нэрээр байгуулагдсанаас нь хойш 1985 онд улс төрийг орхих хүртлээ ажилласан хүн юм.

Мвалиму
Жулиус Ньерере
Жулиус Ньерере
ТанзаниТанзани Танзанийн анхны ерөнхийлөгч
Албан тушаал хашсан
1964 оны 4 сарын 26 – 1985 оны 11 сарын 5
Ерөнхий СайдАлбан тушаал байгаагүй (1962–1972)
Рашиди Кавава (1972–1977)
Эдвард Сокойне (1977–1980)
Клеопа Мсуя (1980–1983)
Эдвард Сокойне (1983–1984)
Салим Ахмед Салим (1984–1985)
Vice PresidentАбелд Каруме (1964–1972)
Абуд Жумбе (1972–1984)
Али Хассан Мвиньи (1984–1985)
ДараахАли Хассан Мвиньи
Жулиус Ньерере Танганьикагийн анхны ерөнхийлөгч
Албан тушаал хашсан
1962 оны 12 сарын 9 – 1964 оны 4 сарын 25
Ерөнхий СайдРашиди Кавава
ӨмнөхАлбан тушаал бий болсон
ДараахАлбан тушаал үгүй болсон
Жулиус Ньерере Танганьикагийн анхны ерөнхий сайд
Албан тушаал хашсан
1961 оны 5 сарын 1 – 1962 оны 1 сарын 22
MonarchII Элизабет
ӨмнөхАлбан тушаал бий болсон
ДараахРашиди Кавава
Танганьикагийн анхны амбан сайд
Албан тушаал хашсан
1960 оны 9 сарын 2 – 1961 оны 5 сарын 1
MonarchII Элизабет
ӨмнөхАлбан тушаал бий болсон
ДараахАлбан тушаал үгүй болсон
Хувийн мэдээлэл
Төрсөн1922 оны 4 сарын 13 (1922-04-13)
Танганьика, Бутиама
Нас барсан14 October 1999(1999-10-14) (77 насалсан)
Нэгдсэн Вант Улс, Лондон
Resting placeТанзани, Бутиама
Үндэсний харьяалалТанзани
Улс төрийн намЧама Ча Мапиндузи
Эхнэр, НөхөрМариа Ньерере
Хүүхэд
7
  • Эндрью
  • Анна
  • Магиж
  • Жон
  • Маконгоро
  • Мадарака
  • Рөүзмари
Алма матерМакерере Их Сургууль
Эдинбургийн Их Сургууль
Мэргэжилбагш, улс төрч
Вэб сайтhttp://www.juliusnyerere.info

Занакигийн захирагч Ньерере Буритогийн хүү болж төрсөн түүнийг улс төрд орохын өмнөх мэргэжлээр нь свахилигаар "багш" гэсэн утгатай Мвалиму хэмээн авгайлдаг байв. Түүнийг мөн Баба ва Тайфа (Үндэсний эцэг) гэх нь бий. Ньерере Кампала дахь Макерере Их Сургууль болон Эдинбургийн Их Сургуульд суралцаж, дээд боловсрол олжээ. Тэрээр Танганьикадаа буцаж ирээд багшаар ажиллаж байгаад 1954 онд Танганьикагийн Африкийн Үндэсний Эвлэлийг үүсгэн байгуулалцжээ.

1961 онд шинэ тулгар Танганьика улсын анхны ерөнхий сайдаар сонгогдсон Ньерере 1962 онд бүгд найрамдах засаглалтай болоход анхны ерөнхийлөгчийн албан тушаалд суужээ. 1964 онд Танганьика Занзибартай нэгдэж, Танзани гэгдэх болсон юм. 1965 онд ганц намын оролцсон сонгуулиар Ньерере засгийн бүх эрхийг олж авчээ. Ньерере засаглалын эхний жилүүддээ нэг намын системийг бий болгож, үйлдвэрчний эвлэл болон сөрөг хүчнийхнийг "урьдчилан сэргийлэх баривчилгаа"-гаар дарж авдаг байв.

Ньерере өөрийн бодлогын тулгуур болсон, Ужамаа гэгдэх нийгэм журамт үзлээ тусгасан Арушагийн тунхаглал гээчийг гаргаж, энэ замаараа улс орноо удирдсан нь эцэстээ эдийн засгийн уналт, зохион байгуулалттай болсон авлига, эд барааны хомсдлыг Танзанид авчирчээ. 1970-д оны эхээр Ньерере хөдөө аж ахуйг хамтралжуулах тушаал гарган, эсэргүүцсэн тосгоныг шатааж байсан түүхтэй. Уг аяны үр дүнд Танзани улс өлсгөлөнгийн далайд нэрвэгдэж, гадаадын хүнсний тусламжаас хараат орон болон хувирсан юм.

Хоёр арваны турш засгийн эрхийг барьсан тэрээр 1985 онд өөрийн сонгосон залгамжлагчдаа суудлаа шилжүүлэн, албан тушаалаа орхижээ. Ньерере Танзанийг дэлхийн хамгийн ядуу, хоцрогдсон, гадаадын тусламжаас хамааралтай орнуудын нэг болгон үлдээсэн хэдий ч эрүүл мэнд, боловсролын салбарт тодорхой амжилт олж чадсан юм. Ерөнхийлөгчийн албан тушаалаа орхисон Ньерере Чама Ча Мапиндузи намын дарга хэвээрээ үлдсэн. Тэрээр 1999 онд цус багадалтын улмаас Лондон хотноо нас нөгчжээ.

Эшлэл

Tags:

Танзани

🔥 Trending searches on Wiki Монгол:

ХөлбөмбөгҮет хөлтөнМонгол үндэстний хувцасПалеолитКонденсациЗорголхайрхан уулБөөрний гаралтай цусны даралт ихсэх хам шинжАнглиСэлэнгэ мөрөнЗасгийн газрын төсөвУсан онгоцМонголын сонгуульМонгол Улсын Үндсэн хуулийн цэцМанжууд хятадыг эзэлсэн ньУулМузейДэлхийн хоёрдугаар дайнАдууШведХурдЦахилгаан моторХойд Цэнхэрийн агуйУураг (молекул)Ухаалаг гар утасЦагаан идээЁс зүйНейронМөнгөн тэмдэгтийн жагсаалтМонгол Улсын аймгуудНуурМонголчууд Алтан улсыг дайлсан ньЮНЕСКОХар биеБатмөнх Даян хаанГлюкозХуульГэсэрГэрэл зурагАдам СмитЭрдэнэтДөрвөн Ойрадын холбооЛитрАвстралиДархлалын олдмол хомсдолСанжаагийн БаярЕвроТайландСоронзон оронТэнхлэгийн гүрнүүдХөх хотАзийн орнуудын жагсаалтМонгол бахархлын өдөрГовь (компани)Ургамлын амьдралын хэлбэрХонконгМеталлАгаарын даралтТэмбүүНью-Йорк хотГэрэгэНеолитЦусны улаан эсКубаНирун улсГималайУхнаагийн ХүрэлсүхСур харвааКонденсаторӨөхний хүчлийн нийлэгжилтИнсулинЭкологийн аюулгүй байдалАнхны долооИнтернэтБархасбадьУур амьсгалын өөрчлөлтТөгрөгБадмаанямбуугийн Бат-ЭрдэнэБуриадЦусны бүлэг🡆 More