Биологи буюу Амин судлал (эртний грек: βίος Error: }: text has italic markup (help) „амьдрал“ ба эртний грек: λόγος Error: }: text has italic markup (help) энд: „судлал“, мөн үзэх -логи) нь амьд организм түүний амьтай материйг судалдаг шинжлэх ухаан юм.
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Судлах зүйл, амьд амьдралыг танин мэдэхийн тулд судалдаг боловч зарим амьгүй (амьтай ба амьгүй зүйлийн хоорондох) зүйлийг ч бас судалдаг (вирус, вироид, прион), ба ер нь биологийн судлах судлагдахууныг яг тухайлан тодорхойлон зааглах боломжгүй юм.
Энэ шинжлэх ухаан нь олон салбар ухааныг багтаадаг :
Yндсэн салбар | Жишээ | Салбар |
---|---|---|
молекул | молекул биологи : уураг, ДНХ | органик хими, биохими, молекул биологи |
бичил | эс (органит) | эсийн биологи, цитологи |
(эс , организм нэг эстэн | микробиологи | |
эрхтэн, эд | физиологи, гистологи | |
том биетэн | организм, бодьгал | организмын биологи, анатоми |
хүн ам зүй | хүн ам | хүн амын биологи, хүн амын генетик |
тусгай зvйл | зүйл... | |
дэд-тусгай зvйл | популяц, экосистем | экологи, филогени |
Биологид амьд организмыг төрөлжүүлэн үзэж аливаа амьд организм хэрхэн оршин тогтнодог болон хоорондоо буюу бусад организмтай мөн хүрээлэн буй орчинтой хэрхэн зохицон оршдог тухай гол анхаарлаа чиглүүлдэг байна.
Энэ шинжлэх ухаан нь олон салбар ухааныг багтаадаг ба тэдгээрийн салбар шинжлэх ухаануудын зарим болох ургамал судлал, амьтан судлал зэрэг нь эртний шинжлэх ухаан боловч аливаа амьтад, амьд организм нь үндсэндээ ижил бүтэцтэй болохоор бүхэлд нь судлах нь оновчтой гэж хэсэг эрдэмтэд үзсэнээс үүдэн 19-р зууны үеэс эхлэн биологийн шинжлэх ухаан нь бүрэн утгаараа цогцоор хөгжиж эхэлсэн түүхтэй. Одоо биологийн шинжлэх ухаан хамгийн түгээмэл томоохон шинжлэх ухаан гэж тооцогддог болсон. биологийн шинжлэх ухаанд эволюцийн онол нь үндсэн тулгуур онол юм.
Агропедиа -- Анатоми -- Биоархеологи -- Биохими -- Молекул биологи -- Биогеохими -- Биомеханик -- Биофизик -- Биотехнологи -- Органик хими -- Ургамал судлал -- Эсийн биологи -- Хөгжлийн биологи -- Экологи -- Эволюци -- Ургамал ба амьтны аймаг -- Генетик -- Гистологи -- Иммунологи -- Анагаах ухаан -- Микробиологи -- Палентологи -- Патологи -- Философи -- Хэвлэл -- Таксономи -- Вирусологи -- Амьтан судлал
Энэ шинжлэх ухааны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
This article uses material from the Wikipedia Монгол article Амин судлал, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.