Техас

Техас (Англи: Texas) нь Америкийн Нэгдсэн Улсын Төв Өмнөд хэсэгт оршдог АНУ-ын муж улс бөгөөд Өнчин одны муж улс гэггдэг.

Нийслэл нь Остин хот. Техас нутаг дэвсгэр, хүн амаараа АНУ-ын муж улсууд дундаа хоёрт ордог. Нийт 696,241 км2 нутаг дэвсгэртэй, 23.9 сая хүн амтай. Муж улсын хамгийн том хот нь Хьюстон. Даллас-Форт Вөрт-Арлингтон нь Техасын хамгийн том метрополитан бүс бөгөөд АНУ-д дөрөвт ордог.

Техас Муж Улс
State of Texas
Техас муж улсын далбаа Техас муж улсын сүлд
Далбаа Сүлд
Хоч(нууд): The Lone Star State (Өнчин одны муж улс)
Уриа: Friendship (Найрамдал)
Техас муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Техас муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Албан ёсны хэл байхгүй
Нийслэл Остин
Хамгийн том хот Хьюстон
Хамгийн том хотуудын бөөгнөрөл Даллас-Форт Вөрт-Арлингтон
Нутаг дэвсгэр  АНУ-д 2-д орно
 - Нийт 696,241 км²
 - Өргөн 1,244 км
 - Урт 1,270 км
 - Усны эзлэх % 2.5
 - Өргөрөг 25° 50′ N - 36° 30′ N
 - Уртраг 93° 31′ W - 106° 39′ W
Хүн ам  АНУ-д 2-д орно
 - Нийт 23,904,380 (2007 оны тооцоо)
 - Нягтшил 30.75/км²
АНУ-д 26-д орно
Өндөр  
 - Хамгийн өндөр цэг Гваделуп оргил
2,667 м
 - Дундаж 520 м
 - Хамгийн нам цэг Мексикийн булангийн эрэг
0 м
АНУ-д нэгдсэн  1845 оны арванхоёрдугаар сарын 29 (28)
Амбан захирагч Рик Пэрри (БНН)
Дэд захирагч Дэвид Дьюхөрст (БНН)
АНУ-ын сенатчид Кэй Бэйлий Хатчисон (БНН)
Жон Корнин (БНН)
Конгрессын төлөөлөгчид Жагсаалт
Цагийн бүс Төв: UTC-8/-7
Товчлолууд TX Tex. US-TX
Вэбсайт www.texasonline.com/
Техас
Томоохон хотууд болон замуудыг харуулсан Техасын газрын зураг.

Дорно зүгээс өрнө зүгт аялахад Техасын газар орны байдал Гүн Өмнөдөөс Баруун Өмнөдийн цөл болон аажуухан хувирах бөгөөд нарсан ойгоос эхлээд царсан заримдаг ой, тал нутаг, тэгснээ эцэст нь Биг Бэндийн цөл гарч ирнэ. Техасын энэхүү өргөн уудам тал нутгаас "Техаст юм бүхэн том байдаг" гэсэн хэлц үг гарч ирсэн. Удаан хугацаанд Америкийн үхрийн аж ахуйн төв болж ирсэн түүхээрээ Техас дэлхийн ихээхэн хэсэгт ковбойн дүр төрхөөр танигддаг билээ.

Техас түүх, соёлын хувьд Америкийн Өмнөдтэй ойр холбоотой. Гэхдээ Испани, Мексикийн харъяанд байсан түүхтэй тул Техасыг Баруун Өмнөдийн муж улс гэж ангилж бас болно. Оршин суугчид нь эдгээр ангиллыг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ олон хүн тусгаар Техасын өвөрмөц царай бүсийн шошгонуудаас дээгүүр тавигдах ёстой гэж үздэг.

Испани Техасыг эзэмшсэн анхны Европын улс болсон. Дараа нь 1836 онд тусгаар тогтносон Бүгд Найрамдах Техас Улс байгуулагдах хүртэл тус газар нутаг Мексикийн бүрэлдхүүнд байлаа. 1845 онд тус улс АНУ-ын 28 дахь муж улс болон нэгдэж оржээ. Техас ийнхүү АНУ-д нэгдсэн нь 1846 онд Мексик-Америкийн дайн дэгдэхэд хүргэсэн үйл явдлын нэг байсан бөгөөд улмаар АНУ-ын Иргэний дайн дэгдэхэд хүрсэн юм.

1900-аад оны үед тус муж улсад газрын тос илэрснээр эдийн засаг нь огцом өссөн ажээ. Түүнээс хойш Техасын эдийн засаг олон салбар чиглэлээр хөгжсөн. Техас өндөр технологи, био анагаах ухааны судалгаа, дээд боловсролын томоохон бааз суурь болон хөгжсөөр байгаа билээ. Техас муж улсын нийт бүтээгдхүүнээр АНУ-д хоёрт ордог.

Лавлах бичиг

Хэтдээ унших

  • Chipman, Donald E. (1992), Spanish Texas, 1519-1821, Austin, TX: University of Texas Press, ISBN 0292776594
  • Weber, David J. (1992), The Spanish Frontier in North America, Yale Western Americana Series, New Haven, CT: Yale University Press, ISBN 0300051980
  • Weddle, Robert S. (1995), Changing Tides: Twilight and Dawn in the Spanish Sea, 1763–1803, Centennial Series of the Association of Former Students Number 58, College Station, TX: Texas A&M University Press, ISBN 0890966613

Гадны холбоос

    Муж улсын засгийн газар
  • The State of Texas
  • Texas State Databases - Annotated list of searchable databases produced by Texas state agencies and compiled by the Government Documents Roundtable of the American Library Association.
  • Texas Politics. An online textbook from the College of Liberal Arts, The University of Texas.
    АНУ-ын засгийн газар
    Бусад

Tags:

Америкийн Нэгдсэн УлсАнгли хэлОстинХьюстон

🔥 Trending searches on Wiki Монгол:

Чингис хааны сургаалУур амьсгалБөртэ үжинТахьКока-КолаХүний эрхСар хиртэлтАж үйлдвэрГүюг хаанДавсны хүчилБөөрХэнтий аймагТүүхШувууМонгол Улсын Их СургуульМонгол улсын аймаг, нийслэлБодисын төлөвТив тивийн улс орнуудИх Монгол УлсХөнгөн цагаанГрекийн хот-улсуудЖамбын БатмөнхЖавзандамба хутагтХар-Ус нуурын шагшуургаЛхүмбийн хэрэгМонгол ёсСяньбиДундад зууны монгол аймгуудЯргуйХагас дамжуулагчНатриЯргуй цэцэгОлон улсын харилцааФотосинтезИнфляциМонголын Ардчилсан ХолбооАбтай сайн ханБүжигЛигдэн хаанМонгол Улсын Үндсэн хуулийн цэцПарисын олимп (2024 он)Суэцийн сувагТрансформаторХүйсийн баримжааМонгол орны томоохон нууруудМонголын түүхэн он дараалалӨгэдэй хаанМонгол бичгийг цахим ертөнцөөрКүнзийн сургаалНеолитПлатонОрхон аймагДоргоНийгмийн институтХөрсЦахилгаан сөрөг чанарБогд хаанДууны хурдДэлхийВэб сайтСоронзХүчилЖоульАСЕАНАвтомашинАрабын Нэгдсэн Эмират УлсБарагшунНАТОУлс төрМанжууд хятадыг эзэлсэн ньАлтанзул цэцэгХүннү улсЭрдэнэтТаван хошуу малТөгс-Очирын НамнансүрэнМонгол морьАрдчилалУлсын Их Хурал🡆 More