Рубль (Орос: российский рубль; товч тэмдэглэгээ нь руб., томьёо нь RUB) — Оросын Холбооны Улсын мөнгөн тэмдэгт юм.
Рубль нь 100 копейк болон задарна. Рубль хэмээх нэр нь 14-р зуунаас гаралтай ба „цавчаас“, „жижиглэсэн хэрчим“ „тайрдас“ (оросоор рубить) буюу цавчин жижиглэсэн хэрчим гэх утгатай.
Оросын рубль | |
---|---|
Улс: | Орос |
Бутархай мөнгөний нэгж: | 100 копейк |
ISO 4217 код: | RUB |
Товчлол: | (2013 оноос хойш албан ёсоор) р. эсвэл руб. (хоёулаа албан бус) |
Валютын ханш: (2. Хоёрдугаар сар 2021) | 1,000 MNT = 26.102 RUB 1 USD = 75.499 RUB |
Оросын рубль нь анх 14-р зуунд алт- ба мөнгөн зоос хэлбэрээр хэрэглэгдэж эхэлжээ. Энэ үеийг хүртэл үнэт металлаар хийгдсэн ембүүг төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж байв. Бага хэмжээний төлбөрийг ч төлөхийн тулд ембүүгээ эмтлэн жижиглэн төлөөсөнд өгдөг байв. Энэ байдлаас үүдэн оросын мөнгөн тэмдэгтийн нэр нь үүссэн аж. Учир нь „рубль“ гэдэг нь „хэлтэрхий“ гэсэн утгатай үг юм.
This article uses material from the Wikipedia Монгол article Оросын рубль, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.