Нидерланд

Нидерланд (нид.

Nederland) нь Нидерландын хаант улсыг бүрдүүлэгч 4 орны нэг юм. Нидерланд нь Баруун Европын, парламентын ардчилсан Үндсэн хуульт хаант засагтай улс юм. Европт орших үндсэн нутаг болон Карибын тэнгист орших Бонэйр, Синт Эстатиус болон Саба арлуудаас бүрддэг. Тус улс хойд болон баруун талаараа Умард тэнгисээр хүрээлэгдсэн ба өмнө зүгт Бельги (450 км), зүүн хэсгээрээ Германтай (577 км) тус тус хиллэдэг байна.

Нидерланд
Nederland (Нидерланд)
Уриа
Je maintiendrai (Франц)
(Монгол: "Би бат зогсоно")
Төрийн дуулал: Wilhelmus (Нидерланд)
(Монгол: "Нассаугийн Вильям")
Нидерланд
Нидерланд
Нидерланд
 Нидерланд улсын байршил (хар ногоон)

– Европ (ногоон & хар саарал)
– Европын Холбоо (ногоон)

Бүрэн эрхт улсНидерландын хаант улс
Тусгаар тогтнолын өмнөИспанийн Нидерланд
Испанийн хаанаас татгалзав7 сарын 26, 1581 он
мюнстерийн гэрээ1 сарын 30, 1648 он
Хаант улсыг байгуулав3 сарын 16, 1815 он
Чөлөөлөгдсөн өдөр5 сарын 5, 1945 он
Хаант улсын харти12 сарын 15, 1954 он
Карибын дахин байгуулалт10 сарын 10, 2010 он
Нийслэл
ба томоохон хот
Амстердам
52°22′N 4°53′E / 52.367°N 4.883°E / 52.367; 4.883
Засгийн газрын суудалХааг
Албан ёсны хэлНидерланд хэл
Бүс нутгийн хэл
  • Баруун Фриз хэл
  • Папьяменто
  • Англи хэл
Хүлээн зөвшөөрөгдсөн хэл
  • Доод Саксон хэл
  • Нидерландын дохионы хэл
  • Лимбург хэл
  • Синти хэл
  • Идиш хэл
Угсаатны бүлгүүд
(2022)
  • 74.0% Нидерландчууд‎
  • 8.4% Европчууд
  • 2.4% Туркууд
  • 2.4% Мароккочууд‎
  • 2.1% Индонезчүүд‎
  • 2.1% Суринамчууд‎
  • 1.1% Нидерландын Кариб
  • 7.6% Бусад
Шашин
(2020)
  • 55.4% Шашингүй
  • 37.5% Христ
      • 19.8% Католик
      • 14.4% Протестант
      • 3.3% Бусад урсгал
  • 5.2% Ислам
  • 1.8% Бусад
Ард түмний нэршилНидерландчууд‎
Төр засагНэгдмэл парламентын үндсэн хуульт хаант засаг
• Хаан
Виллем-Александер
• Ерөнхий Сайд
Марк Рүттэ
Хууль тогтоох байгууллагаПарламент
• Дээд танхим
Сенат
• Доод танхим
Төлөөлөгчдийн танхим
Европын Парламент
• Нидерланд тойрог
26 суудал
Газар нутаг
• Нийт
41865 км2 (134)
• Усны эзлэх талбай (%)
18.41
Хамгийн өндөр цэг
(Валсерберг)
322.4 м (1,057.7 фут)
Хүн ам
• 16 Дөрөвдүгээр сар 2024 тооцоо
Neutral increase 18,068,100 (67)
• 2011 тооллого
16,655,799
• Нягтаршил
520/км2 (16)
ДНБ (ХАЧТ)2023 тооцоо
• Нийт
$1.290 их наяд (28)
• Нэг хүнд ноогдох
$72,973 (13)
ДНБ (нэрлэгч)2023 тооцоо
• Нийт
$1.080 их наяд (17)
• Нэг хүнд ноогдох
$61,098 (11)
ОТББИ (2021)  26.4
бага
ХХИ (2021) 0.941
маш өндөр · 10th
Мөнгөний нэгж
Цагийн бүс
  • UTC+01:00 (ТЕЦ)
  • UTC−04:00 (АЦБ)
 • Зун (ЗЦ)
  • UTC+02:00 (ТЕЗЦ)
  • UTC−04:00 (АЗЦ)
Огнооны форматөө-сс-жжжж
Сүлжээний хүчдэл230 В–50 Гц
Жолооны талбаруун
Утасны томьёо+31, +599
ISO 3166 кодNL
Домэйн нэр.nl, .bq

Тус улсын Үндсэн хуулийн дагуу албан ёсны нийслэл нь Амстердам хот гэвч бодит байдал дээр Хааг хотод хааны албан ёсны өргөө, парламент, Засгийн газар болон гадаад орнуудын ихэнх ЭСЯ-д байралдаг байна. Мөн түүнээс гадна Роттердам хот бол дэлхийн томоохон боомт юм. Утрехт гэж хот бол тус улсын төмөр замын төв, Эйндховен хот бол цахим болон өндөр технологийн төв болоод байна.

Нидерландыг Холланд гэж дууддаг нь буруу юм. Учир нь Хойд Холланд болон Өмнөд Холланд нь Нидерландын 12 аймгийн хоёр нь л төдий юм.

Нидерланд нь олон улсын тавцанд идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг. Тус улс нь НҮБ-ын гишүүн бөгөөд Европын Холбоо, НАТО, Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага (OECD)-ыг үндэслэн байгуулагч гишүүдийн нэг юм. Түүнчлэн Киотогийн Протоколд гарын үсэг зурсан. Нидерланд нь Бельги, Люксембургийн хамтаар Бенилюкс хэмээх эдийн засгийн холбоог бүрдүүлдэг. Тус улсад олон улсын таван шүүх байрладаг. Тухайлбал: Арбитрын байнгын шүүх, Олон Улсын Шүүх, Хуучин Югославын асуудлаарх олон улсын эрүүгийн шүүх, Олон Улсын Эрүүгийн Шүүх, Ливаны асуудлаарх тусгай шүүх байрладаг. Эхний дөрвөн шүүх нь ЕХ-ны эрүүгийн цагдаагийн агентлаг болох Европолын хамт Хаагт байрладаг. Тийм учраас тус хотыг "дэлхийн хууль зүйн нийслэл" гэж нэрлэдэг ажээ."

Нидерланд
Киндердийк дэх салхин тээрмүүд

Нидерланд нь газар зүйн хувьд нам дор байрлалтай улс бөгөөд нийт нутаг дэвсгэрийнх нь 27% болон хүн амынх нь 60% далайн түвшнээс доор байдаг. Ихээхэн нутаг дэвсгэрээ газрын нөхөн сэргээлтээр бий болгосон. Нидерландын ихээхэн хэсгийг Европын гурван томоохон голын адаг бүрдүүлдэг ба тэдгээр гол салаануудынхаа хамтаар Райн-Мойз-Шелдтийн дельта гэгддэг. Тус улсын зүүн өмнөд хэсэг дэх Арденнийн нуруу болон мөсөн галвын мөсөн голоор үүссэн төв хэсгийн намхан толгодыг тооцохгүй бол нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь маш хавтгай.

Нидерланд нь хүн ам шигүү суусан улс. Уламжлалт салхин тээрэм, алтанзул, бяслаг, модон ултай шаахай, гауда вааран эдлэл, унадаг дугуй, уламжлалт үнэт зүйл, сонгодог хүлцлээрээ алдартай. Хуучны парламентын ардчилсан улс болох Нидерланд сүүлийн жилүүдэд мансууруулах бодис, биеэ үнэлэх явдал, ижил хүйстний хоорондоо гэрлэх эрх, эвтанази зэрэгт орчин үеийн либерал бодлого баримтлах болсон.

Нидерланд
Нидерландын газрын зураг

Улс төрийн тогтолцоо

1815 оны Холландын анхны Үндсэн хууль нь Хаанд үндсэн эрх мэдлийг олгосон боловч хууль тогтоох эрх мэдлийг хоёр танхимтай парламентад (нидерланд. Staten-Generaal ) өгсөн. Тус улсын орчин үеийн үндсэн хуулийг 1848 онд Виллем II хаан, алдарт либерал үзэлтэн Иоганн Рудольф Торбеке нарын санаачлагаар батлаж байсан байна. Энэхүү Үндсэн хуулиар Хааны эрх мэдлийг эрс хязгаарлаж, гүйцэтгэх эрх мэдлийг Засгийн газрын кабинетэд шилжүүлсэн тул "тайван хувьсгал" гэж үздэг. Үүнээс хойш Парламентаа шууд сонгуулиар сонгож, Засгийн газрын шийдвэр гаргахад ихээхэн нөлөө үзүүлсэн. Ийнхүү Нидерланд улс бүрэн Хаант засаглалаас Үндсэн хуульт Хаант засаглал, парламентын ардчилалд шилжсэн Европын анхны улсуудын нэг болсон байна. 1917 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж 23-аас дээш насны бүх эрчүүд санал өгөх эрхтэй болжээ. Хоёр жилийн дараа буюу 1919 онд насанд хүрсэн бүх эмэгтэйчүүд сонгох эрхээ авсан. 1971 оноос хойш 18-аас дээш насны бүх иргэд сонгох эрхтэй. Үндсэн хуулийн хамгийн том шинэчлэлт 1983 онд болсон. Одооноос эхлэн хүн амд улс төрийн төдийгүй нийгмийн эрхүүд ялгаварлан гадуурхахаас хамгаалах (шашин шүтлэг, улс төрийн итгэл үнэмшил, арьсны өнгө, хүйс болон бусад шалтгаанаар), цаазаар авах ялыг хориглох, амьдрах эрхийг баталгаажуулсан болно. Засгийн газар хүн амаа ажилгүйдлээс хамгаалах, хүрээлэн буй орчныг хамгаалах үүргийг мөн хүлээх болсон. 1983 оноос хойшхи Үндсэн хуулийн хэд хэдэн өөрчлөлтөөр албадан цэрэг татахыг цуцалж, армийг гадаадад энхийг сахиулах үйл ажиллагаанд ашиглах боломжийг нээсэн байна.

Нидерландын хаан албан ёсоор төрийн тэргүүн боловч Засгийн газарт буюу Сайд нарын танхимд эрх мэдлээ шилжүүлдэг. Хаан- төрийн тэргүүний хувьд олон чиг үүрэгтэй. Үүнд:- жил бүр Парламентын жилийн чуулганы эхэнд хааны айлддаг үг байдаг ( 9 дүгээр сарын 3 дахь мягмар гарагт тохиодог). Хаан ширээнээс тавьсан илтгэлд засгийн газрын ирэх оны төлөвлөгөөг танилцуулдаг байна. Хаан засгийн газар байгуулахад мөн чухал үүрэг гүйцэтгэдэг. Сонгуулийн дараа төрийн тэргүүн фракцуудын удирдагчид, Парламентын хоёр Танхимын дарга нар, Төрийн зөвлөлийн дэд даргатай зөвлөлддөг. Тэдний зөвлөмжийн дагуу Хаан Засгийн газрын тэргүүнийг томилж болно. Өнөөг хүртэл нэг нам үнэмлэхүй олонх болсон тохиолдол нэг ч хараахан гараагүй байна. Аль намууд хамтарч хэлэлцээр явуулж эвсэл болон засгийн газар байгуулах тохиролцож гэрээ байгуулдаг байна. Энэхүү гэрээ нь эвслийн засгийн газрын ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөг тодорхойлдог байна. Энэхүү тохиролцоонд хүрсний дараа Хаан нь кабинет байгуулах үүрэг бүхий "тэргүүлэгч" томилдог. Ихэнх тохиолдолд "тэргүүлэгч" нь шинэ Засгийн газрын ерөнхий сайд болдог. Шинэ сайд нарыг хааны зарлигаар томилж, хаан тангараг өргүүлдэг байна.

Хууль тогтоох эрх мэдлийг хаан (нэр төдий), парламент, бага хэмжээгээр засгийн газарт олгодог. Парламент нь эхний (75 суудал), хоёр дахь (150 суудал) гэсэн хоёр танхимаас бүрдэнэ. Гол эрх мэдэлтэй хоёр дахь танхимыг бүх нийтийн шууд сонгуулийн эрхээр 4 жилийн хугацаатай сонгодог байна.

Гүйцэтгэх эрх мэдэл нь засгийн газрын гарт төвлөрдөг. Засгийн газар томоохон шийдвэрийг парламенттай зөвшилцөх үүрэгтэй тул парламентын олонхын үндсэн дээр байгуулагдана. Нидерландын сүүлийн үеийн түүхэн дэх аль ч нам парламентад үнэмлэхүй олонх болж байгаагүй тул засгийн газрууд үргэлж эвсэж бүрдүүлж ирсэн байсан.

Хүн ам

2021 оны 4 дүгээр сарын байдлаар 17 483 864 хүн амтай байна. Европын бусад орнуудтай харьцуулахад Нидерланд сүүлийн зуунд ихээхэн өссөн байна: 1850 онд 3 сая хүн амтай, 1900 онд 5 сая хүн амтай, 2000 онд 16 сая хүн амтай болж өссөн байна.

Нидерландад уугуул иргэд болох голланд, фризчууд бөгөөд олон тооны цагаачид амьдардаг. Хүн амын угсаатны бүрэлдэхүүн хэсэг: 80.7% - Холланд, 2.4% - Герман, 2.4% - Индонез, 2.2% - Турк, 2% - Суринам, 2% - Мароккочууд, 1.5% - Энэтхэгчүүд, 0, 8% нь Антилианчууд ба Арубанчууд, 6.0% нь бусад угсаатны бүлгүүд байна. Хүн амын шашин шүтлэг: 33% - протестант шашинтнууд, 31.27% - католик шашинтнууд, 6% - мусульманчууд, 0.6% - Хинду шашинтнууд, 0.5% нь Буддын шашинтнууд, 2.2% нь бусад шашныг шүтдэг. Нидерландын хүн ам нь дэлхийн хамгийн өндөр хүмүүс гэдэг: насанд хүрсэн эрчүүдийн дундаж өндөр 182.5 см, насанд хүрсэн эмэгтэйчүүдийн дундаж өндөр 168.7 см байна.

Нидерландад 16-аас доош насны хүүхдэд үнэ төлбөргүй боловсрол олгодог хуультай. Бага сургуульд 5-аас (мөн 4-ээс дээш насны эцэг эхийн хүсэлтээр) 12 хүртэлх насны хүүхдүүд суралцдаг. Энэ нь олон төрлийн боловсролын хөтөлбөрөөр ялгагдана. 12-16 насны хүүхэд бүрт заавал байх ёстой ерөнхий боловсролын сургууль нь сургалтын үйл явцад илүү жигд байдаг. Дээд боловсролыг коллеж, их сургууль эсвэл нээлттэй их сургуулиас (оройн болон эчнээ) авах боломжтой. Тус улсад 14 их сургууль байдаг (Нидерландын хамгийн эртний их сургууль нь Лейден, 1575 онд байгуулагдсан) ба насанд хүрэгчдэд зориулсан нээлттэй их сургууль байдаг байна. Дээд боловсрол нь ихэвчлэн зургаан жилийн сургалттай.

Засаг захиргааны хуваарь

Далбаа Аймаг Нийслэл Хамгийн том хот Нутаг дэвсгэр (км²) Хүн ам Нягтшил
(км² тутамд)
Нидерланд  Гелдерланд Арнем Нэймеген 4,971 1,979,059 398
Нидерланд  Гронинген Гронинген Гронинген 2,333 573,614 246
Нидерланд  Дренте Ассен Ассен 2,641 486,197 184
Нидерланд  Зеланд Мидделбург Мидделбург 1,787 380,497 213
Нидерланд  Лимбург Маастрихт Маастрихт 2,150 1,127,805 525
Нидерланд  Оверэйссел Зволле Энсхедэ 3,325 1,116,374 336
Нидерланд  Өмнөд Холланд Хааг Роттердам 2,814 3,455,097 1228
Нидерланд  Умард Холланд Хаарлем Амстердам 2,671 2,613,070 978
Нидерланд  Утрехт Утрехт Утрехт 1,385 1,190,604 860
Нидерланд  Флеволанд Лелистад Алмере 1,417 374,424 264
Нидерланд  Фрисланд Лэүварден Лэүварден 3,341 642,209 192
Нидерланд  Хойд Брабант ’с-Хертогенбос Эйндховен 4,916 2,419,042 492

Цахим холбоос

Нидерланд  Commons: Нидерланд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Тэмдэглэл

Эшлэл

This article uses material from the Wikipedia Монгол article Нидерланд, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.

Tags:

Нидерланд Улс төрийн тогтолцооНидерланд Хүн амНидерланд Засаг захиргааны хуваарьНидерланд Цахим холбоосНидерланд ТэмдэглэлНидерланд ЭшлэлНидерландБельгиГерманКарибын тэнгисНидерландын хаант улсХойд тэнгис

🔥 Trending searches on Wiki Монгол:

Хар сүүлтНатрийн гидроксидБилгийн тоололЛиберализмНАТОХөнгөн цагаанДавсны хүчилРенчиний ЧойномНарДархан-Уул аймагСонирхлын бүлэгЦагадайХачигКоммунизмШавжМонгол орны Дархан цаазат газар нутагАлун ГуаКонвекцЦахиагийн ЭлбэгдоржФосфорХоёр нутагтанБархасбадьОрхон голЁс зүйн философиДоржсүрэнгийн СумъяаЭнэтхэгийн философиУур амьсгалын өөрчлөлтАж үйлдвэрҮндэсний эрх чөлөөний хувьсгалБуйр нуурКазахуудПалеолитИх БританиПарисын олимп (2024 он)ЧингүнжавПарламентын засаглалын системАрд АюушЗХУ-ын задралЦагаан хэрэмТранспирациГалт уулМонголын түүхСайн уу, амьдрал миньЭртний Грекийн философиАлтайн УрианхайГазрын Тос Экспортлогч Орнуудын БайгууллагаҮндсэрхэг үзэлМонгол ёс заншилХалх журам XYIII зууны үеийн монголын хууль цаазХөдөө аж ахуйКирилл монгол бичгийн дүрэмМинжиддоржийн ХанддоржСалхиСоронзон оронАрдчилалХумхааОлон улсын нэгжийн системКонденсациҮелэх системДүүрэгОрганик химиАлканМуурМассСарЖамбын ДашдондогУргамалДэлхийн агаар мандалӨвөрхангай аймагАнхны тооОлон Улсын Валютын СанГазар зүйн их нээлтХар-Ус нуурБиотехнологиМанжийн эсрэг монголчуудын тэмцэлМонгол бичгийг цахим ертөнцөөрЗавхан аймагТаван замын байлдаан🡆 More