Кирибати

Кирибати (Англи: Kiribati), албан ёсоор Бүгд Найрамдах Кирибати Улс, нь Номхон далайн төв хэсэгт орших арлын улс юм.

Тус улс нь экватор орчмын 3,500,000 хавтгай дөрвөлжин километр талбайд тархсан 32 шүрэн арал болон нэг өргөгдсөн шүрэн арлаас тогтох бөгөөд зүүн талаар нь Олон улсын өдөр солигдох шугам өнгөрнө. Кирибати хэмээх нэр нь тус улсыг бүрдүүлэгч гол ольтриг болох Гильбертийн арлуудын нэр "Гильбертс"-ийг нутгийн хэлээр дуудсан дуудлага болно.

Бүгд Найрамдах Кирибати Улс
Kiribati (Гильберт)
Кирибати улсын далбаа
Төрийн далбаа
Кирибати улсын Сүлд
Сүлд
Уриа: Te Mauri, te Raoi ao te Tabomoa
("Эрүүл энх, Энхтайван, Хөгжил цэцэглэл")
Төрийн дуулал: Kunan Kiribati
("Кирибатийн Дуулал")
Location of Кирибати
Нийслэл
ба томоохон хот
Тарава
1°28′N 173°2′E / 1.467°N 173.033°E / 1.467; 173.033
Албан ёсны хэл
Угсаатны бүлгүүд
(2020 тооллого)
  • 95.7% Кирибатичууд
  • 4.3% Бусад
Шашин
(2020 тооллого)
  • 96.2% Христ
  • —58.9% Католик
  • —21.2% Нэгдлийн сүм
  • —16.1% Бусад урсгал
  • 2.1% Бахай
  • 1.7% Бусад / Шашингүй
Ард түмний нэршилКирибатичууд
Төр засагНэгдмэл гүйцэтгэх ерөнхийлөгчийн парламентын бүгд найрамдах улс
• Ерөнхийлөгч
Танети Маамау
• Дэд Ерөнхийлөгч
Теуеа Тоату
Хууль тогтоох байгууллагаАссамблейн танхим
Тусгаар тогтнол (Их Британиас)
• Олгогдсон
7 сарын 12, 1979
Газар нутаг
• Нийт
811 км2 (172)
Хүн ам
• 2021 тооцоо
121,388 (192)
• Нягтаршил
151.9/км2 (55)
ДНБ (ХАЧТ)2023 тооцоо
• Нийт
$297 сая
• Нэг хүнд ноогдох
$2,381
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$248 сая
• Нэг хүнд ноогдох
$1,989
ХХИ (2021) 0.624
дундаж · 136
Мөнгөний нэгжАвстрали доллар ($) (AUD)
Цагийн бүсUTC+12, +13, +14
Жолооны талзүүн
Утасны томьёо+686
Домэйн нэр.ki

Нэршил

Кирибати нь 1788 онд тус арлуудыг нээсэн Британийн ахмад Томас Гильбертийн нэрээр Гильбертийн арлууд хэмээн нэрлэгдэж байв. Уугуул оршин суугчдын гильберт хэлээр Тунгару гэж нэрлэдэг боловч шинэ улс байгуулахдаа "Кирибати" хэмээх нэрийг сонгон авчээ.

Түүх

    Үндсэн өгүүлэл: Кирибатийн түүх

Эртний түүх

Өдгөө Кирибати хэмээгдэж буй бүс нутагт МЭӨ 3000 жилээс МЭ 1300 оныг хүртэл нэг ижил далайн орнуудын хэлээр ярилцагч микронезичүүд оршин сууж байсан. Хожим Тонга, Самоа, Фижигээс нүүн суурьшигчид полинези, меланезийн соёлын элементүүдийг авчирчээ. Тэдгээр соёл нь холилдож, өвөрмөц онцлог бүхий соёлыг бий болгожээ.

Колоничлолын үе

Тэдгээр арлуудыг Их Британи, Америкийн хөлөг онгоцууд 18-р зууны сүүл, 19-р зууны эхээр анх олж мэджээ. 1820 онд гол ольтригийг Оросын адмирал Адам фон Крузенштерн, Францын ахмад Луй Дюперрей нар, Австралиас Хятад орох замдаа 1788 онд ольтригийг нээсэн Британийн ахмад Томас Гильбертийн нэрээр Гильбертийн арлууд хэмээн нэрийдсэн аж.

Кирибати 
Гильбертийн арлууд дээрх байлдааны ажиллагааны үеэрх Америкийн арми

19-р зууны эхээр барууны халим агнагчид, худалдаачид, боолын наймаачид арлуудаар аялан, галт зэвсэг, өвчин тахалтай уугуул оршин суугчдыг танилцуулсан байна. 1837 оноос англичууд байнга оршин суух болжээ. 1892 онд Гильбертийн арлуудыг дэргэдэх Эллисийн арлуудын хамтаар Британийн Эзэнт Гүрний ивээлд оруулсан байна. Тэдгээрийг Фижид төвлөрөх Баруун Номхон Далайн Дээд Коммис удирддаг байв. Хожим 1916 онд Гильберт ба Эллисийн арлууд нэрээр титмийн колони болгожээ. Колонийн захиргаанд 1919 онд Киритимати (Зул Сар Арал), мөн 1937 онд Финиксийн арлуудыг нэмж багтаасан байна.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Гильбертийн бүлэг арлын Тарава Атолл зэрэг арлуудыг Япончууд эзэлж байв. Тарава нь АНУ-ын флотын түүхэнд хамгийн цус урсгасан тулалдааны талбар болсон юм. 1943 оны 11 сард Америкчууд Таравад бууж, Кирибатигийн хуучин нийслэл Бетиогийн орчимд Таравагийн тулалдаан болжээ.

Кирибатийн зарим арлууд, ялангуяа бусдаасаа зайтай орших Лайны арлуудад 1960-аад оны сүүлчээр АНУ, Их Британи улсууд устөрөгчийн бөмбөг зэрэг цөмийн зэвсгийн туршилт хийж байлаа.

Тусгаар тогтнолоос өнөөг хүртэл

Гильберт ба Эллисийн арлууд 1971 онд өөртөө засан тохинох эрхтэй болсон бөгөөд 1975 онд 2 салж, өөртөө засах захиргаа нь Их Британийн засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн байна. 1978 онд Эллисийн арлууд нь Тувалу улс болж тусгаар тогтносон. Тун удалгүй, 1979 оны 7 сарын 12-нд тусгаар тогтносон Кирибати улс мэндэлжээ. Тусгаар тогтносныхоо дараа гарын үсэг зурж, 1983 онд баталгаажсан Таравагийн гэрээгээр АНУ нь хүн оршин суудаггүй Финиксийн арлууд, Лайны арлуудын хэсгийг Кирибатийн нутаг дэвсгэр хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.

Тус улсад хүн амын төвлөрөл нийгмийн асуудал болоод буй. 1988 онд 4,700 иргэнээ гол арлаас хүн ам цөөтэй арлууд уруу нүүлгэн шилжүүлжээ. Тебуроро Тито 1994 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Олон Улсын Өдөр Солигдох Шугам тус улсын нутгийг 2 хуваадаг байсныг 1995 онд болиулсан бөгөөд тэр нь ерөнхийлөгч Титогийн сонгуулийн амлалтуудын нэг нь байв. Ингэснээр тус улсад ажил хэрэг явуулахад дөхөмтэй болсноос гадна дэлхий дээр шинэ өдрийг хамгийн түрүүнд угтдаг орон болжээ. Тэд гурав дахь мянганы эхний өдрийн үүр цайхыг хамгийн түрүүнд харах арга хэмжээ зохиож, жуулчдыг татаж байсан.

Тито 1998 онд дахин ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд тус улс 1999 онд НҮБ-д гишүүнээр элссэн байна.

Ерөнхийлөгч Тито 2003 оны сонгуулиар дахин сонгогдсон ч мөн оны 3 сард Улсын Зөвлөлөөс ерөнхийлөгчид итгэл үл үзүүлэх санал өгч, албан тушаалаас нь огцруулан, сөрөг хүчний лидер Аноте Тонг 7 сард болсон сонгуулиар ялж ерөнхийлөгч болжээ. Тэрээр 2007 онд дахин сонгогдоод байна.

2008 оны зун Кирибатийн албаны хүмүүс Австрали, Шинэ Зеланд улсуудад хандаж, тус улсын иргэдийг байнга оршин суугчийн эрхтэй болгож өгөх хүсэлт гаргажээ. Учир нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдэж, хамгийн түрүүнд газар нутаггүй болох улсаар эрдэмтэд Кирибатиг нэрлэж байгаа юм. 2008 оны 6 сард ерөнхийлөгч Аноте Тонг тус улсыг "эргэж буцах боломжгүй цэг"-т хүрснийг цохон тэмдэглээд: "Эх орон чинь байхгүй болох өдрийг бодоход өр өвдөвч, бид энэ талаар бодож төлөвлөж эхлэхээс өөр сонголт байхгүй." гэж нэмж хэлжээ.

Эшлэл

Tags:

Кирибати НэршилКирибати ТүүхКирибати ЭшлэлКирибатиАнгли хэлАрлын улсНомхон далайЭкватор

🔥 Trending searches on Wiki Монгол:

КоминтернХатуу дискЕсүс ХристБүгд Найрамдах Монгол Ард УлсДундад зууны монгол аймгуудХүчилСоёл иргэншилСургууль орчмын дээрэлхэлтАргын тоололГэрлийн жилНарХотон (ястан)Алтайн УрианхайЭртний Грекийн философиЗарим амьтны насны нэрсФилиппинСократЖам ёсны эрхХавтгайНьютоны хуулиудБНМАУ-аас ЗХУ-д үзүүлсэн тусламжГазар хөдлөлтБоловсролХөнгөн цагаанУушгиТөв мэдрэлийн тогтолцооТагтааАжилгүйдэлБор гөрөөсНеолитИзотопАзийн орнуудын жагсаалтБилгийн тоололХөрсний pHИргэний нийгэмЕгипетАвстралиШинэ засгийн бодлогоЭмчСингапурЭнзимАмарсанааЦиркЧулуун зэвсгийн үеДархлалын олдмол хомсдолМолекулЦагаан идээЦахилгаан цэнэгБаруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослогоСутай хайрханЮань УлсМуурАзиЭрдэнэ Зуу хийдМонгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалТаж МахалАргентинХайкүӨмнөд АмерикДулдуйтын Данзанравжаа2020 оны Улсын Их Хурлын сонгуульСүхбаатарын талбайМонгол бахархлын өдөрАгаарын даралтСугарТоннДезоксирибонуклейн хүчилМанжуудБаримтНэр үгЧулууСар хиртэлтКоста-РикаСяньбиМонгол түүхэн бичиг үсгүүдСэргээгдэх эрчим хүчГурвалжинУильям Шекспир🡆 More