Николь Мэри Кидман (Англи: Nicole Mary Kidman, 1967 оны зургаадугаар сарын 20-нд төрсөн) нь Австрали-Америкийн жүжигчин, дуучин болон кино продюсер юм.
Николь Кидман | |
---|---|
Төрсөн | Николь Мэри Кидман 1967 оны 6 сарын 20 АНУ, Хавай, Хонолулу |
Ажил | Жүжигчин |
Эхнэр (нөхөр) | Том Круз (1990-2001) Кэйт Урбан (2006-) |
Хүүхэд | Хүү: Коннор Энтони (1995) Охид: Изабелла Жейн (1992) Сандэй Роуз Кидман-Урбан (2008) Фэйт Маргарет Кидман-Урбан (2010) |
Тэрээр Хавай арлын Хонолулу хотод Энтони Дэвид Кидман (биохимич) болон Жанелль Энн Макнэйл (асрагч) нарын Австрали гэр бүлд төрсөн тул Австрали болон Америкийн Нэгдсэн Улсын давхар харъяалалтай юм. Харин өвөг нь Шотланд, Ирланд хүмүүс байжээ. Кидман 1983 оноос кино урлагт хөл тавьсан юм. Австралийн телевизийн хэд хэдэн алдартай олон ангит кино болон уран сайхны кинонуудад тоглож улмаар 1990 оны эхэн үеэс дэлхий дахинд өөрийгөө таниулсан Аянгат өдрүүд (1990), Холын хол нутаг (1992) болон Бэтмэн үүрд (1995) кинонуудад Том Круз, Томми Ли Жонс болон Жим Керри нарын алдартай жүжигчидтэй хамтран тоглож Холливудын замналаа эхлүүлсэн байдаг билээ. Түүний тоглосон бүтээлүүд маш их амжилт олдог билээ. Оргил бүтээлүүдээс дурдвал хөгжимт төрлийн Мулен Руж! (2001) киногоор хоёр дахь удаагаа Алтан бөмбөрцөгт анхны удаагаа Оскарын шагналд Шилдэг эмэгтэй гол дүрээр нэр дэвшиж улмаар байсан Британий нэрт зохиолч Виржиния Вулфийн амьдрал уран бүтээлийг харуулсан Цаг хугацаа (2002) киногоор магтаал сайшаалын дээдийг хүртэж хоёр дахь удаагаа Оскарт нэр дэвшиж Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртжээ.
1994 оны НҮБ-ын Сайн санааны элч Кидман 2003 оны БАФТА, 1996, 2002 болон 2003 оны Алтан бөмбөрцөг шагналын эзэн болж байв.
Николь Кидман хоёр удаа гэрлэсэн ба анхны нөхөр нь жүжигчин Том Круз (1990-2001), одоогийн нөхөр нь дуучин Кэйт Урбан (2006-одоо) юм. Дөрвөн хүүхэдтэй.
This article uses material from the Wikipedia Монгол article Николь Кидман, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.